Улс даяар гуравдугаар тунгийн хамрагдалтыг эрчимжүүлж байгаа билээ. Иргэдийн дунд өмнө татан авсан Фпайзер, Вероселл вакцины хадгалах хугацаа дуусах гэж байгаа учраас ингэж байна гэсэн хардлага байгаа. Тэгвэл үүнийг Шадар сайд С.Амарсайхан үгүйсгэж, вакцины нөөцийг III тунд болон 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулахад ашиглана гэж мэдэгдлээ.
Тэрээр энэ талаар “Вакцины хугацаа дуусах болоогүй. Вакцины хугацаа дуусахаас өмнө хүмүүст шахах гэж байгаа зүйл байхгүй. Одоогийн байдлаар хоёр сая тун Фпайзер, 800 мянга гаруй тун Вероселл вакцины нөөцтэй байна. АНУ-д 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн. Манай улсад энэ насны 500 мянга гаруй хүүхэд бий. Тэднийг вакцинд хамруулахад одоо байгаа вакцины нөөцөө ашиглана” гэлээ.
0 cэтгэгдэлтэй