1,021 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдаж, 10 иргэн энджээ

2021-11-02 51 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,021 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 362,526 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд

  • 690 нь Улаанбаатар хотод,
  • 331 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,682 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ