– Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Гадаад харилцааны яам
09:30 цагт: Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой энэ сарын 5-нд тохионо. Тус ойг тэмдэглэх хүрээнд ГХЯ, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Зөвшилцөл танхимд зохион байгуулна.
Төрийн ордон
10:00 цагт: Хууль зүйн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.
10:00 цагт: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан “Их Засаг” танхимд болно.
Гадаад харилцааны яам
10:20 цагт: Гадаад харилцааны яам, Үндэсний төв архивааас зохион байгуулж буй “Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе (1911-2021 он)” сэдэвт архивын баримт, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордон
11:00 цагт: Нийгмийн бодлогын байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
11.30 цагт: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
12:00 цагт: Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.
12:00 цагт: Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
12:00 цагт: Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон хэлэлцүүлгийн шатанд байгаа Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Их Засаг” танхимд болно.
14:00 цагт: Хүний эрхийн дэд хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
14:00 цагт: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.
14:00 цагт: Тусгай хяналтын дэд хороо “Их засаг” танхимд хуралдана.
14:00 цагт: Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 205 тоот өрөөнд болно.
0 cэтгэгдэлтэй