Өнөөдөр болох үйл явдал

2021-10-29 113 0

– Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ
08:00 цагт: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасгаас жил бүрийн 10 дугаар сарын 29-нд болдог Харвалтын эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэж өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулна. Утас: 89647777

ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт: “Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” хурал, хэлэлцүүлэг Сүхбаатар танхимд зохион байгуулагдана.

“ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ
09:30 цагт: “Томуугийн үндэсний есдүгээр зөвлөгөөн” Соёмбо танхимд болно. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон судлаач, эрдэмтэд оролцоно. Утас: 93116060

ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаар ээлжит мэдээллээ хийнэ. Утас: 99179899

ЗАСГИЙН ГАЗРЫН 11 ДҮГЭЭР БАЙР
11:00 цагт: Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны шинэтгэл-Томилгооны зөрчил” сэдэвт хэвлэлийн хурал “Инновац” танхимд болно.

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ “РУССКИЙ ДОМ” /РЦНК/
12:00 цагт: Монгол, Орос, Хятад гурван улсын хүүхэд оролцох “Агуу их цайны зам” олон улсын хүүхдийн VIII их наадмын хаалтын тоглолт эхэлнэ.

Холбоотой мэдээ