Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,231 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 351,835 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
739 нь Улаанбаатар хотод,
492 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,604 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
0 cэтгэгдэлтэй