ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны аравдугаар сарын 25-ны байдлаар хүргэлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1095 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 808 нь нийслэлд, 287 нь орон нутагт бүртгэгджээ.
Хоногт зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 1593 болсон байна. Нас барсан иргэдийн хоёр нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байсан бөгөөд 41-60 насны нэг, 61-80 насны хоёр, 80-аас дээш насны гурван хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 19093 байгаа бол гэрийн хяналтад 47487 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 9464 нь хөнгөн, 7041 нь хүндэвтэр, 2220 нь хүнд, 368 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 3184 хүүхэд, 1248 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Нийт хүн амын 65.7 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Мөн дархлаа сэргээh гуравдугаар тунд 384 мянга гаруй хүн хамрагджээ.
Б.Болор
0 cэтгэгдэлтэй