Шинээр 1231 тохиолдол бүртгэгдэж, 2157 иргэн эдгэрлээ

2021-07-29 66 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 7,000 гаруй сорьцод шинжилгээ хийхэд 1,231 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 161,575 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд 1,230 нь дотоодын халдвар бол нэг тохиолдол гаднаас зөөвөрлөгдсөн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Зөөвөрлөгдсөн тохиолдлын тухайд, долдугаар сарын 22-нд Улаанбаатар-Истанбул чиглэлийн онгоцоор ирсэн иргэд дундаас илэрсэн байна.

Харин дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 496 нь нийслэл хотод,
  • 734 нь орон нутагт бүртгэгджээ.
  • Мөн хугацаанд 2,157 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 802 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ