АНУ-ын Цинциннати хотын амьтны хүрээлэн өөрсдийн 80 амьтанд мал эмнэлгийн зориулалтаар боловсруулсан ковидын эсрэг вакцины хоёр тунг хийжээ.
Тодруулбал, амьтны хүрээлэнгийн шилүүс, сармагчин, улаан панда, ямаа, анааш, халиу, баавгай, өмхий хүрэн түүнчлэн зарим гэрийн нохой, муурыг вакцинжуулаад байна.
Амьтны хүрээлэнгийн ажилтан, мэргэжилтнүүд хэдэн долоо хоногийн турш амьтнаа сэтгэлзүй, бие махбодийн хувьд бэлтгэн тэднийг вакцины дараах хүндрэлээс сэргийлж тав тухтай байдлыг бүрдүүлэхийн тулд багагүй хөдөлмөрлөсөн гэжээ. Цинциннати амьтны хүрээлэнгийн Амьтны эрүүл мэндийн газрын дарга, доктор Марк Кэмпбелл энэ талаар “Вакцины эхний тарилгыг хийхэд тэд цочин, таагүй дурсамжтай үлдэж хоёр дахь тунгаа хийлгэхдээ уурлах, хөл, гуяа өгөхгүй гөжүүдлэх цаашлаад ажилтнуудыг гэмтээж магадгүй хэмээн санаа минь зовж байсан. Гэхдээ тэд ч, бид ч үүнийг хийж чадсан. Амьтдаа 100 хувь вакцинжуулсан” гэжээ.
skip-share
Данийн усны булгын фермд гарсан халдварын дэгдэлтийн дараа АНУ-ын Хөдөө аж ахуйн яам асуудлыг анхааралдаа авч мал эмнэлгийн вакциныг хийх шийдвэр гаргажээ
Царт тахал эхэлснээс хойш дэлхийн ихэнх амьтны хүрээлэн, фермийн шилүүс, горилла, усны булга зэрэг зарим хөхтөн амьтдын дунд ковид тархсан байна. 2020 оны сүүлээр зоо паркын амьтдын дунд 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол вирусын мутаци бүртгэгдсэний дараа Дани улс 17 сая усны булгаа устгажээ.
Есдүгээр сард Вашингтон хотын Үндэсний амьтны хүрээлэн нь амьтдад ханиалгах, найтаах, нойрмоглох зэрэг шинж тэмдэг илэрсний дараа шинжилгээ хийхэд есөн ирвэс нь коронавирусаар халдварласан болохыг тогтоожээ. Мөн тухайн сард Атлантад байрладаг амьтны хүрээлэнгийн гориллуудын дунд дэгдэлт гарч байв. Цинциннати болон АНУ-ын бусад амьтны хүрээлэнд ашигладаг туршилтын мал эмнэлгийн вакциныг тус улсад амьтны гаралтай эмийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг Zoetis хийжээ. Zoetis -ийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Хонконгод цар тахлын эхэн үед нохойд халдвар авсан тухай мэдээлсний дараа тус компанийн эрдэмтэд яаралтай горимоор коронавирусын эсрэг мал эмнэлгийн вакциныг боловсруулж эхэлсэн” гэжээ.
Данийн усны булгын фермд гарсан халдварын дэгдэлтийн дараа АНУ-ын Хөдөө аж ахуйн яам асуудлыг анхааралдаа авч мал эмнэлгийн вакциныг хийх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: Gogo.mn
0 cэтгэгдэлтэй