Халдварын 2,153 шинэ тохиолдол PCR-аар батлагдаж, 17 иргэн нас барлаа

2021-10-20 228 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,153 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 342,992 болж нэмэгдлээ.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

1,147 нь Улаанбаатар хотод,
1,006 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 6,586 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 17 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,518 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ