Замын-Үүд-Эрээн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаасан талаар эх сурвалж мэдээллээ. Эрээн талд “Ковид 19”-ийн халдвар гарсан тул ийн хаасан байна.
Энэ талаар Замын-Үүд сумын удирдлагуудтай холбогдож тодруулахад “Боомтыг тодорхойгүй хугацаагаар хаасан нь үнэн. Одоогийн байдлаар хэдэн хоног хаана гэсэн албан бичиг хараахан ирээгүй байгаа. Аман мэдээллээр бол Эрээн талд “Ковид 19”-ийн халдвар гарсан, бүх хүмүүсээ шинжилгээнд хамруулсны дараа нээнэ гэсэн мэдээлэл байна” гэлээ.
БНХАУ энэ жил өвлийн олимп зохион байгуулахын тулд халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд баримталж байгаа. Тэгвэл Эрээн талд халдвар гарснаар хилийн боомтыг хаах шийдвэр гаргасан бололтой.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахимаар уулзаж, хилийн боомтуудад үүссэн зогсонги байдлыг шийдэж, үйл ажиллагааг хэвийн болгох тал дээр хамтран ажиллахаар болсон ч ийнхүү халдварын улмаас хил хаагдлаа.
0 cэтгэгдэлтэй