УОК-ын Нэгдсэн Шуурхай Штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн түгээмэл асуултад хариулт өглөө. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүн асардаг төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулах чиглэлийг баримтлах болсныг хэллээ.
Тэрээр “Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор уржигдар ажлын хэсэг хуралдлаа. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбоотой төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүн асарч, сувилдаг албан хаагчдыг удахгүй цахимаар ажиллуулах болно.
Мөн бид өвлийг хэрхэн даван туулах талаар цогц төлөвлөгөөг боловсруулсан. Тодруулбал, эрчим хүч, дулаан хангамж, газар хөдлөлтийн үед хэрэгжүүлэх арга хэмжээг цогц төлөвлөн Шадар сайд С.Амарсайханд хүргүүлсэн” гэлээ.
0 cэтгэгдэлтэй