ЗГ: ‘Тавантолгой түлш’-ийн 51 хувийг ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК эзэмшинэ

2021-10-13 38 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой Түлш ХХК-ий эзэмшлийн асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, 51 хувийг Эрдэнэс Тавантолгой ХХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшихээр болжээ.

Эрдэнэс Таван Толгой компанийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой ХК 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-г санхүүжүүлж ирсэн. Манай компани өнөөдрийн байдлаар 372 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Тавантолгой Түлш” компанид зарцуулсан байна. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшиж, үйл ажиллагааг нь хариуцаж явах, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 орчим хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцахаар боллоо. Мөн бид 14 хоногийн хугацаанд Тавантолгой Түлш ХХК-ийн таван жилийн бизнес төлөвлөгөөг боловсруулж Засгийн газар болон холбогдох яамдуудад танилцуулах чиг үүргийг авсан” гэлээ.

Холбоотой мэдээ