Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд 00.00 цаг хүртэл ажилладаг болно

2021-07-28 88 0

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагууд Нийслэл, дүүргийнхээ Засаг даргын тамгын газартайгаа хариуцлагын гэрээ байгуулан 22.00 цаг хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Тэгвэл нийслэлд халдварын тоо буурч, нөхцөл байдал дээрдэж байгаа учраас хариуцлагын гэрээ байгуулсан нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулах үүрэг чиглэлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар Нийслэлийн захирагчийн ажлын албанд үүрэг болгосон байна.

Энэ дагуу захирамжийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд удахгүй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд 00.00 цаг хүртэл ажилладаг болох ажээ.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ