Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1,566-д коронавирусийн халдвар батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 328,304 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
1,107 нь Улаанбаатар хотод,
459 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 6,709 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,392 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Б.Болор
0 cэтгэгдэлтэй