ХӨЛИЙН ЧИМЭЭ УЛАМ ОЙРТСООР Л,,,НЭГ,ХОЁР, гурав,дөрөв,,,,,,,,зүрх улам бүр хүчтэй цохилж би өөрийгөө хорьж чадахгүй байгаагаа мэдэрсэн.Хатуу шалан дээр тог тог дугаран оиртох тэр л хөлийн чимээ эмэгтэй хүн ирж байгааг гэрчилж байлаа. Би цахилгаан шатан дотор тэр хөлийн чимээ улам ойр ирэхийг хүлээн зогссоор л…. Хүлэээсэн мөч ирж цахилгаан шатны хаалга онгойход би тэр эмэгтэйн том алаг нүдрүү нэгэнтэй эгцлэн ширтсэн байлаа.
Тэр гартаа атгасан тортой зүйлээ унагахад би аль хэдийнэ зугатахад хангалттай хүч сэлбэсэн байсан.Яг л урдынхтай адил цочирдсон харц,цусгүй мэт цагаан царай бас газар үхэд хийн унах төрх…энэ надад тасал болсон байсан юм.Орцноос гаран би нөгөөх өдөр бүр очдог газарруугаа гүйлээ.Оройн зургаан цаг гэхэд би хүссэн анир чимээгүй тэр л төгөлд ирсэн …Яагаад гэдгээ мэдэхгүй ч тэр эмэгтэй тортой зүйлээ унагахад дотор нь байсан хүүхдийн зурагтай төрсөн өдрийн бялуу нүдэнд дахин дахин харагдаж байсан.Энэ бол намрын сүүл сар байсаныг санаж байна.
Навчис яг л бороо эсвэл нэг тийм гуниг нөмөрсөн цас шиг хаялаад,хааяадаа салхи сэвэлзэж хатаж гандсан навчис саржигнан дуугараад л… Би өдөр бүр энэ төгөлд ирдэг шалтгаан нь гэвэл зүгээр л би энд ганцаараа байж чаддаг болохоор тэр.Нар жаргаж байлаа,намрын Богд уул жаргаж буй нарны туяаанд гялбан үзэсгэлэнтэй харагдсан.Удалгүй би буцан бараг нэг цаг алхаж байж уулнаас бууна.Шөнийн Улаанбаатар гэрэлтээд л ,зайсангийн доогуур алхахад залуус шуугаад л . Би олон хүний дунд байх дургүй,олон хүний шуугиан сонсох бүрч дургүй,тйим болохоор зайсангийн араас гарах сонирхол төрсөнгүй , Уулнаас буумагцаа шууд л автовусны буудал чиглэн алхав.Бага зэрэг жихүүн салхитайд автовус хүлээн нилээд даарч байлаа.
Гэнэт хэн нэгэн араас дуудахыг би сонссон ,би иргэж хараагүй ч шууд л бодлыг уншсан…хүүхдүүдийн хэлдгээр нөгөө атманууд…Улаан ноосон цамцтай нэг өндөр залуу дэргэд нь амаа пандаагаар хаасан дундаж нуруутай 2залуу зогсож байлаа… би очихыг хүсээгүй зүгээр л зогссоор байлаа. Тэд үхлээ хүлээсэн овоо нохойн гөлөг бэ гэж хараасаар над дээр ирэн миний таамаглаж байснаар шар үстэй өндөр залуу нь ард хутга ,,, нэг тиймэрхүү иртэй зүйл тулган үхмээргүй байвал гар утас ,түрүүвчээ өг гэж сүрдүүлэхийг оролдсон би зүгээр л миний урд зогсож байсан намхан хар залууруу маш хүчтэй ширтсэн. 5 хан хоромын дотор тэр үхэтхийн унахад бусад 2 нь Сүхээ чи яачихваа сэргээрэй гэж хэсэг хацрийг нь алгадаад өндөр нь үүрэн ХААИС ийн зүг гүйн одлоо,Тэд бараг гүйгээд зам гатлаагүй байхад автовусны тод гэрэл орчныг гэрэлтүүллээ ,автобус дүүрэн хүнтэй байсан.Эцсийн зогсоол д яагаад хүмүүс буухгүй байгааг ихэд гайхаж байснаа хаалгаар арай ядан чихчилдэн орсон. Тэдний ихэнх нь кондуктарт хөнгөлөлтийн үнэмлэх үзүүлж байсан нь тэднийг оюутнууд гэдгийг нотолж байлаа . Тэд сургуулийнхаа урдаас суусныг сая л ойлголоо.
Зүрх маш хүчтэй хатгаж эхэлсэн ,амьсгал давчдаад л миний зүрхний хэм алдагдаж байгаа нь тэр.Яагаад тэгж байгаад гайхах шалтгаан байгаагүй зүгээр л би тэр өдөр хэтэрхий их хүч гарсан.Автобус цааш явах тусам хүмүүс нэмэгдэж надад амьсгалахад үнэхээр хэцүү байсан .Нэгдүгээр хороолол төхөж ирэхэд миний нүүр яг л хагарах гэж байгаа юм шиг улайж ,салгалан чичэрч байлаа.Цамбагаравын буудал ирэхэд би бараг өөриигөө мэдрэхгүй болж байсан,маш хурдан автобуснаас буух ёстойгоо мэдэж байсан болохоор дараагийн буудал дээр амжиж буух гээд хамаг хүчээрээ урагш тэмүүлэн хүмүүстэй зөрсөөр ашгүй хаалган дээр ирлээ. Би автобусны хаалга нээгдэж байсаныг л санаж байна. Нэг мэдэхэд би эмнэлгийн орон дээр хиймэл амьсгалын афраттай хэвтэж байсан юм.Юу болсон яагаад би энд хэвтэж байгаагаа огтхонч санахгүй байлаа гагцхүү толгой яг хагарах гэж байгаа мэт хүчтэй өвдөж,бие минь бүхэлдээ дагжин чичэрч байлаа. Өрөөний хаалга нээгдэх сувилагч орж ирсэн… тэр намайг харснаа царай нь хувхий цайж эмчээ хэмээн орилон гүйлээ.
БИ ХЭДИЙГЭЭР БОСОХЫГ ХИЧЭЭСЭН БОЛОВЧ ҮНЭХЭЭР ЧАДАХГҮЙ БАЙСАН юм.Эмч гүйн орж ирмэгцээ надад тариа хийхээр бэлдэж эхэлсэнийг санаж байна хэдийгээр би тэрний нүдрүү харахыг бүх чадлаараа хичээж байсан ч тэр надруу эгцэлж ширтэхгүй байсан.Эмч сувилагчдаа намайг хөдөлгөөнгүй барихыг хэлэхэд сувилагч миний гарыг чанга атгасан .Хэдийгээр надад ямарч тэнхэл байгаагүйч тэнд болж буй бүх үйл явдалыг хянаж чадаж байсан юм.Миний хүссэн мөч ирж тэр миний гал шиг улайсан нүдрүү ширтэн харж хэсэг хормийг өнгөрөөгөөд орны хажууруу уналаа.
Эмч чи яаваа гэж сандран гадагш хүн дуудах гээд гүйх үед би арай гэж өрөөнөөс гарч амжсан юм……. Би бол ирээдүй цогцолбор ахлах сургуулийн сурагч Болдын Тэлмэнбаяр.Тийм,,, миний нэрийг Б.Тэлмэнбаяр гэдэг.Би ганцаарддаг хааяа уйлдаг бас инээдэг гэвч би баярлаж байсан эсэхээ бараг санахгүй байна,зүрх яаж догдолдгийг,яаж дурладгийг,хэрхэн хайрладгийг,хүмүүс яагаад бие биедээ дурладгйиг мэдэхгүй Гэвч би ганцхан зүйлийг л сайн мэднэ. Би хэн бэ гэдгээ л мэднэ,,, би бол Enpire нэг төрлийн цус сорогч гэвч би цус уудаггүй,би хамгийн хүчирхэг алуурчин гэвч би хэзээч цагдаад баригдаж байгаагүй, би энэ дэлхийн хамгийн аймшигт араатны нэг гэвч би мах иддэггүй,би бол хүн гэвч хоол иддэггүй, би бол хамгийн нууцлаг ертөнц гэвч миний ертөнцөд хэнч байхгүй,хэнч миний ертөнцийг мэдэхгүй.
БИ бол хүний энерги сорогч ENPIRE. Би өглөөг мэдрэх дуртай.Миний гэр сургуултай ойрхон болохоор ердөө 5 минут алхдагч замаараа байрны мөнгөө төлөх гэж сөөхийн даргын үүдийг нүдсээр байгаад хичээлдээ хоцрон очлоо.Сургуулийн үүдэнд тэрминотер хочит хичээлийн эрхлэгч алуурчин сүхээ барин зогсож байлаа.Би ч үг дуугүй дэвтэрээ хураалган нэрээ бичүүлээд хаалганы хажууд зогсох хоцрогсдийн бүлэгт сайн дураараа элсэн зогслоо.Тэгэлгүй яах бэ Охидын нүд нүд бүгд над дээр….тэрминотер хэсэг үглээд хоцрогсдийн холбоог тараан анги ангид нь орууллаа.Эхний цаг англи хэлний хичээл эхлээд 30 минут болсон байлаа .Миний хоцорсон 5+тэрминотерын хоцроосон 25=30.Хаалга нээхэд англи хэлний багш байхгүй байсанд сурсанаараа хамгийн хойд ширээнд ганцаараа суун хичээлээ гаргалаа .Хуучнаараа охидууд инээлдэн мэндлэнэ .
Хичээлдээ 14 хоног ирээгүй болохоор анги бага зэрэг өөрчлөгдсөнийг анзаарлаа . эхний эгнээнээний 2 дах ширээнд сууж байгаа шулуун урт үстэй охин шинээр манай ангид орсныг анзаарлаа. Хонх дугарч эхний хичээл завсарлалаа. Бүгд завсарлагаанаар гарахад уламжлал ёсоор би ганцаараа хөгжим сонсон үлдлээ.хонх дугарч дараагийн хичээл димадрол нэртэй эрүүл мэндийн хичээл эхэллээ.Шинээр шилжиж ирсэн охины харц байн байн над дээр тусахыг нь би анзаарсан.Би цагийг ашиглаад орчуулга хийн суулаа.Ангийнхан бэлгийн бойжилтын хичээл үзэж инээлдэн бүгд л хөгжилтэй ….Удалгүй хичээл дуусч биеийн тамирын хичээлд орохоор заалруу явлаа.Охид ихэнх нь надад талтай гэдгийг нь мэднэ гэвч би хэзээч мэдэрч байгаагүй,тэдний хэлээр хайр билүү?
Тэр зүйлийг мэдрээгүй, зүгээр л тэдний явуулах мэссэж,чулуудах харц,сургуулийн атманцруудын сүрдүүлэх гэсэн оролдлогоос улам залхсаар л… биеийн тамирын хичээл эхлэн заал тойрон гүйлээ.Бие халаалт дуусж 2 ангийн хүүхдүүд хоорондоо сагс тоглож эхэлсэн юм.Би тоглох үнэхээр дургүй болохоор хөгжим сонсон суулаа.Урд маань хэн нэгэн ирсэн бололтой… харвал нэг их чамин кэйт,харцаа дээшлүүлээд харвал 11Б ийн охин бусдын хэлдгээр сургуулийн ганц үзэсгэлэн нь ….Нэр нь хэн ч билээ дээ…Бусадтай адил намба алдалгүй айжим чихэвчээ авч ,яах гэсэн юм гэх харцаар түүнийг харлаа. Охин: Уучлаарай нэг зүйл гуйх гэсэн юм Би зүгээр л толгой тохисон Охин:Дара 7 хоногт манайх мат –ын шалгалттай юм л даа,багш 100 бодлого өгсийн Би нүдрүү нь эгц хараад тэгээд? Гэхэд …юу ,,, ганц бодлого бодоод өгөөч би чадахгүй байн л даа гээд урт улаавтар үсээ оролдож,худлаа инээмсэглэх нь уур хүргэж байсанч надад онц хийх зүйл байгаагүй ,тэгээд ч цаг нөхцөөх зүйл байгаагүй болохоор дэвтэрийг нь аван Аль бодлого вэ? Гэж асуулаа. Тэр 2 р хуудасны 47 дугаар бодлого , би энд суучих уу хэмээгээд хажууд суухад тэрний нялуун үнэртэй ус хамар цоргиж байлаа.
Бодлогыг харвал энгийн функцын хязгаар. Тэрний над дээр ирсэн зорилго бодлого бодуулах гэдэг худлаа болох нь илт байлаа… би бодож эхэллээ. Аан ийм байсан юм уу чи лаг юм аа ,Намайг Зул гэдэг гэх мэт тэрний яриа өдөх гэсэн оролдлогуудыг сонсоогүй мэт үргэлжлүүлэн бодсоор … Гэнэт хаанаас ч юм хэн нэгэн сагсан бөмбөгөөр толгойруу цохилоо би нөгөө атманцаруудын нэг нь бас хажууд байгаа охины найз банди нь гэдгийг мэдсэнч зүгээр л тоогоогүй мэт дүр эсгэж баруун талын шийдрүү харахад духруу нь хөлс урссан бусадтай харьцуулахад булчин нь илүү хөгжсөн том залуу уучлаарай хөгшөөн санаанаасаа хийгээгүй санамсартай алдаа байлаа гээд ангиараа чанга дугаран инээлдлээ.
Намайг нөгөө охинтой хардаж байгаа тэрний бодлыг уншсан учир би тэрнийг бүр ихээр уурлуулан толгойруугаа цохуулсан хариугаа авахаар шийдэж бараг танихгүй шахам тэр охины урагшаа унжсан улаан үсийг гараараа хойшлуулан ,НАМАЙГ Тэлмэн гэдэг гээд үл мэдэх нүдээ ирэмлээ, Зул бага зэрэг гайхсан харцаар надруу харсанаа эргэн тойрноо ажлаа….бодчихлоо хэмээгээд инээмсэглэхэд охины царай улайж баярлалаа гэхээс өөр үг хэлсэнгүй,түрүүний нөгөө яриа өдөх гэсэн охин биш юм шиг л санагдсан.Зул тэр дороо хурдан гэгч нь босон баярлалаа гээд заалны нөгөө хэсэгт суугаа ангийнханруугаа алхахаар завдахад нь би Зулаа орой завтай юу гэж чанга дуугаар асуулаа? Шуугааниар дүүрэн байсан заал тэр чигтэй нам гүм болсон байлаа.
Зул нөгөө залууруу санаа зовсон шинжтэй хулган харсанаа юу?,,, юу? гэж цочирдсон янзаар асуухад нь би орой хамт кино үзье гэж байна, тохирлоо шүү гэж чангаар хэлэн хаалга чиглэн алахлаа. Завсарлагааны хонх дугараагүй байсанч би ажилтай болохоор сүүлийн цагаа таслан явахаар шиидсэн юм. Өндөр залуу уур нь багтаж ядан надруу чиглэн ирлээ,Би уурлаж хүч гаргаж болохгүй гэдгээ мэдэж байсан болохоор зүгээр л зогслоо.ТЭР шууд л намайг заамдан нүүрлүү цохисон, БИ Ч ХАРИУ ЭСЭРГҮЙЦЭЛГҮЙ цохиуллаа.Тэр залуу дахин намайг зохихыг оролдоход заалны нөгөө талаас Баяраа болил доо,чи ямар муухай юм бэ гэсэн Зулаагийн дуу сонсогдсон. Тэр далайсан гараа татаж Зулааруу чиглэн алахлаа. Хамраас урсах цусаа гараараа арчин суухад,Зулаа алчуур авчиран өгсөн юм.
Алчуураар хамраас урсах цусаа даран ариун цэврийн өрөөрүү алхахдаа албаар Баяраагийн хажууд зогсох Зулын дэргэд очин орой кино үзэхдээ алчуурыг чинь өгье гэж хэлээд цааш алхахлаа. Баяраа намайг дахин цохихоор гүйж ирж байгааг мэдэрсэн.Би үнэхээр тэвчээгүй болохоор өөрийгөө хяналгүй тэрнийг дэндүү хүчтэй цохичихсон.Баяраа нүүрээ даран газар унахад бүгдийн нүд над дээр,,,бас бүгдийн бодлыг би уншиж байсан болхоор толгой эргэн шууд л гараад алахлаа. Сургуулаас гаран автобусны буудалруу алахлаа.Замын гэрлэн тохио асаж гарцаар гарах үед миний суух ёстой автобус аль хэдийнэ ирсэн бараг хөдлөж байгааг харсан болохоор гүйн амжиж автобусанд суулаа.
Автобусны хамгйин ард суусаны дараа яагаад ч юм амьдралдаа анх удаа ийм сонин зүйл хийсэнээ ойлгон, өөрийгөө шоолон инээж хотын төв хүртэл саяын болсон зүйлүүдийн талаар , тэр залуу намайг бөмбөгөөр зохиход яагаад тэрнийг улам уурлуумаар санагдсан юм бол,хамгийн инээдтэй нь би яаж Зул руу нүдээ ирмэж,кино үзье гээд асууж чадваа гэж бодсоор явлаа.Автобус зогсоход сонсогддог гяхтнах дуу сонсогдож нэг л мэдэхэд би хотын төвд ирсэн байлаа.Оройн цагаар би хотын төвд байрлах нэгэн шөнийн цэнгээний газар зөөгч хийдэг байлаа,байр хувцасныхаа мөнгийг олох гэж тэр.
Тухайн үед тэр газар ажилд ороод удаагүй байсан санагдаж байна.Ажилаа тараад оройн 24 цагын орчимд ойрын микро автбуны буудалруу алахлаа.Хотын төв нам гүм нэг л эл хул.хүйтэн болж байгаа болохоор ч тэр үү хааяа л хажуугаар хүмүүс зөрж байлаа.Бусдын хувьд ганцаардал гэж юу болохыг мэдэхгүй л дээ гэвч би энэ дэлхий дээр байсан цорын ганц гэр бүлийн хүн болох эмээгээ алдсанаас хойш хааяа л нэг тийм …хоосон бас хүйтэн ,яг л цас орж байгааг ганцаараа цонхоор харж байхад мэдрэгддэг тийм зүйлийг мэдэрдэг байлаа. Үнэхээр энэ мэдрэмж миний бусад хүмүүстэй төстэй ганц сэтгэлийн мэдрэмж байсан юм. Тэр орой би яг л тийм зүйлийг мэдэрсэн,гудамжаар цааш алхах тусам энэ мэдрэмж улам бүр ихсэж,салхинд туугдах намрын навчис урд минь хөөцөлдсөөр автобусны буудал дээр ирж,гэртэй шөнийн нэг цагт очсон байлаа. Гадаа нилээд жавартай байсан болохоор би даарсан байлаа,халуун шүршүүрт ороод шууд л орон дээрээ хэвтлээ.Гадаа хүйтэн байсан болохоор тэнгэр үнэхээр цэлмэг одод тодхон харагдана.Орон дээрээ хөрвөөн бараг 30 н минут хэвтлээ өдрийн болсон явдал бодогдоод л…Тунгалаг цонхоор яг над шиг ганцаардсан саран харагдана.Би оддыг ширтээд суух дуртай,тэртээх тэнгэрийн оддын хязгаар дунд яг миний ганцаардал бас миний амьдрал шиг өнчин од тодхон гялалздаг.Эмээгээ нас барсны дараа тэр одноос би яг хэн юм бэ , би яах гэж амьдардаг юм бэ хэмэн асуудаг байсан юм. Гэвч эмээгийнхаа надад үлдээсэн бор хайрцгийг олсоноос хойш би тэр одноос нөгөөх асуултуудаа асуухай больсон юм.Эмээгээ хөдөөлүүлсэн өдөр тэр хайрцагийг би өөрийнхөө орны дороос харсан юм,,, дээр нь хайрт хүүдээ гэсэн байлаа.Хайрцгийг задлахад нилээд их хэмжээний мөнгөн дүнтэй хадгаламжийн дэвтэр бас эмээгийн минь гараараа бичсэн захидал байсан юм. Миний хүү эмээ нь одоо бүх зүйлийг хүүдээ тайлбарлах цаг нь болж ээ.Хүүгээ нэг л өдөр хичээлдээ яваад ирэхэд нь эмээ нь ойччихсон байх бии гэхээс эмээ нь айж байна тийм болохоор энэ захидлыг хүүдээ бичэн сууна.
Энэ хайрцганд аав ээж 2 ын чинь зураг байгаа.эмээ нь бага байхад чинь дандаа ярьдаг шиг Тэд маань үнэхээр бие биедээ хайртай сайхан хосууд байсан юм.миний хүүгийн аав ээж 2 Зөвлөлтөд сурж нэг сургуулийг хамт төгссөн юм,төгсөөд Монголдоо ирдэг жил нь миний хүү төрсөн юм даа.Тэд хоёул сайн архилогчид байсан. Миний 2 хүү сургуулиа төгсөн ирээд удаагүй байхдаа зөвлөлтийн архилогчидтой хамт Хэнтий аймагруу явсан юм эмээ нь яаг ямар хүний булш ямар бунхан дээр судалгаа хийснийг мэдээгүй гэвч аймшигт зүйл тохиолдож хамт явсан зөвлөлтийн 3 хүн амь үрэгдэж азаар миний 2 амьд үлдсэн ч нэгэн учир битүүлэг ад чөтгөр,ид шидийн гэмээр зүйлд ховсдуулсан байсан юм.Миний 2 хүү иргэж ирсэнийхээ дараа хоол унднаас гарч оройд хамт гараад үүрээр орж ирнэ, цаг зайгүй уйлаад л эмээ нь тэр үед юу болоод байгааг ойлгоогүй ч удалгүй тэд үнэнээ хэлсэн юм даа.
Аав ээж 2 нь яг чам шиг хүний бодол уншиж бас уурлахаараа хэтэрхий хүчтэй болж нүдээрээ хүний хүч чадлыг сорон хооллодог болсоноо хэлсэн юм.Өвөө эмээ хоёр нь их цочирдож юу хийхээ мэдэхүй л дэмий уйлж суусаар өдөр хоног өнгөрсөөр байсан юм,Удалгүй аав ээж 2 нь нэгэн баярт мэдээ дуулгаж манай гэр бүлд дахин аз жаргалтай өдрүүд ирсэн нь миний хүү байлаа.Ээж аав 2 нь чамайг олсоноос хойш аз жаргалаар умбаж миний хүү төрсөн юм.Чамайг төрүүлсэнийхээ дараа ээж чинь урьдийнх шигээ хэвэндээ орсон ч аав нь өөрчлөгдөөгүй үлдсэн юм. 4 нас хүртэлээ чи бусад хүүхэд шиг эхийн сүүгээр ундаалсан юм.Гэвч тэр айхтар хүч чадал чамд бас удамшссан байснийг мэдсэн юм .Өдөр ирэх тусам алаг үр нь хөхөө хөхөлгүй турж үхлийн эрмэг дээр байгааг харж чадаагүй ээж чинь бага багаар чамайг энергээрээ хооллож харин аав нь ээжид чинь хүчээ өгдөг байлаа.Миний хүү 7 нас хүрдэг жил тэд маань хорвоог орхисон юм.Гэвч эмээ нь тэдний үхэлд чи хамаагүй гэдгийг л ойлгоосоо гэж хүсэж байна.Тэд хүүгээ аз жаргалтай амьдарч энэ хүч чадлаа ашиглан бусдад туслаасай гэж хүссэн нь мэдээж тийм болохоор миний хүү өөрийгөө буруутгалгүй амьдрах хэрэгтэй шүү.
Аав чинь бусдийн энергийг сорж хооллодог байсанч олон жаахан хүүхдийн амийг аварсан даа.тэр дандаа муу хүмүүсрүү довтолдог байсан юм, тэгээд сорсон эхэнхи энергээ үхэлтэй тулгарсан хүүхдүүдрүү дамжуулдаг байсан юм. Тийм болохоор миний хүү өөрийгөө үзэн ядах хэрэггүй шүү, эмээ нь энэнийг л гуйж байна.Цаг хугацаа өнгөрөх тусам чи надаас бүхнийг асууж тэр болгонд нь худлаа хариулж байсан эмээгээ уучлаарай миний хүү. Ирээдүй цаг гэж өнгөрсөн цагийн болж дуусаагүй үргэлжлэл болохоор миний хүү амьд үлдэж аав шигээ олон хүнд туслаарай Эмээгээ бурханы оронруу явсаны дараа эмээгийнхэ үлдээсэн мөнгийг хэрэглэн олон хүнд туслан жаргалтай амьдраарай эмээ нь үүнийг л гуйж байна Хайрт эмээ нь Энэ захидлыг уншаад би уйлаад л байсан…нар мандтал шөнжин уйлсан.Амьдралдаа анх удаа л харууслын тэгтлээ гүндгий мэдэрсэн юм.
Эмээгийнхээ гуйснаар би өөрийгөө үзэн ядаагүй ч аав шигээ байж чадаагүй …харинч жинхэнэ утгаараа ЭНЭРГИ СОРОГЧ болсон юм. Заримдаа тэр нэргүй од үнэхээр тодхон гялалздаг, гэвч заримдаа дэндүү бүдэгхэн дөнгөж харагдах төдий л гэрэлтдэг.тэр бол өнчин од ,гэвч үнэндээ хэнч тэр одыг өнчин од гэж хэлэхгүй учир нь тэр од тэнгэрт түгэх түг түмэн тоол дуусамгүй оддын дунд гэрэлтэж үүр цайхад алга болдог.Хэн ч тэр одыг онцолж харахгүй, хэзээ ч харахгүй гэдэгт би итгэлтэй байсан юм. Хэрэв Алтан гадас одыг харвал баруун тийж долоон бурхан одруу шилжүүлэн 4 н хуруу зай аваад нэг нүдээ гараараа дараад харвал тэр нэгэн бүдэг бас өнчин одыг олж болох ч анзаарах нь юу л бол. Сар дээр гарсанч нойр хулжсан хэвээр.Сэтгэл нэг л хөндүүр ,сар шиг бас бороо шиг мэдрэгдэж байлаа….. Ээжийгээ зүүдлээд сэрсэн.Нар аль хэдийнэ мандаж.
Сэтгэл хөндүүрлсэн хэвээр ээжийнхээ зургийг ширээн дээрээс авч энгэртэй хэсэгхээн нааж суулаа. Араатанд ээжийгээ бариулан тарчилж байна гэж зүйдэлсэн,ээж минь тарчилж орилож байсан …ийм аймшигтай зүүд хэзээч зүүдлэж байсангүй бас ингэтлээ хэзээч айж байсангүй. Хөндүүр сэтгэлээ хөтлөн би тэр өглөө гэрээс гарсан юм.Өглөөний цэнгэг агаар намрын хүйтэн салхи хацар жиндүүлж,шар навчис хөглөрсөн гудамжаар алахсаар хичээлдээ очлоо.Даарсан хүүхдүүд яаран гүйлдэж сургуулийн хаалгаар орж байлаа.Эхний цаг Монгол хэлний хичээл.Үр могойн дуулийг үзлээ.
Зохиолыг унших эхэлэхэд л би өөрийгөө яг л тэр могой шиг мэдэрсэн ,ээжийгээ өлсөөд дороос нь эхлэж залигсан тэр үр могойноос би өөр гэж өөртөө хэлж чадахгүй байсан юм.Өлсөөд ээжийнхээ хүчийг сорсоор үхэлд хүрэгсэн би бол үр энпиар байсан.Тийм би тэр үр могойноос ялгаагүй байлаа.Хувь тавилан эсвэл өөртөө гомдохын альныг ч мэдэхгүй байсан болохоор зураг зурж өөрийгөө сатааруулж суулаа.сэм сэмхэнээр миний амьдрал дундуур салхилах хувь тавилангийн салхи намайг дааруулж суулгалаа.Сая нэг хонх дуугарч би гаран ариун цэврийн өрөө орлоо.Хүйтэн усаар нүүрээ угаангаа толинд өөрийгөө харахдаа өөрийгөө аавтайгаа адилхан болж байгаагаа мэдрэх шиг санагдсан. Хонх дугарлаа бас завсарлалаа,хонх дуугарлаа дахиад л завсарлалаа.Цүнхээ шүүрч хувцасаа өмсөн ажилруугаа яаран гарлаа. Хэн нэгэн миний нэрийг дуудлаа иргээд харахад ногоо охин.Кино үзье гэж хэлээд мартчихаж…. Юу вэ? Амлалтаа биелүүлэх л болж дээ… Сайн уу гэж мэндлээд, би билет авах гээд явах гэж байна гэхэд Тэр “би авчихсан “гэж шууд хариуллаа. Хэлэх үг олдсонгүй … за … “Явах уу “ тэр инээлээ. Сургуулийн хашаанаас гаран сурснаараа би шууд л автобусны буудалруу чиглэн алхахад тэр намайг дуудан миний машин тэнд байна гэж хэллээ. Бага зэрэг ичих шиг…Машинд суумагцаа л би ажилруугаа залган захирлаас чөлөө авлаа.Хамгийн муухай нь зам битүү түгжрээ.Хэлэх ярих зүйл олдохгүй нэг хэсэгтэй л хэцүү байлаа. Хамгийн сонин нь тэр машин үнэхээр сайн жолоодож байлаа. Би: Чи хаана машин жолоодож сурсан бэ?
Тэр: Түрүү жил сургууль дээрээ сурсан би сайн байна уу “инээлээ Би: Нэг их сайн биш ч би ямартай ч гэртэй амьд очих магадлал өндөршүү Тэр:Инээлээ,2лаа хаана очих уу?Чи өнөөдөр завтай биз дээ? Би: Сонголтыг чамд харин зав байгаа шүү” Сэтгэл хөндүүр хэвээр байсан болохоор бага ч болов тайтгарахыг хүсж түүнтэй орой болтол хамт байхаар шийдсэн юм” Тэр:Тэгвэл 2 лаа парк орох уу? Би : Парк ажиллахгүй байгаа ш дээ Тэр: Мэдэж байнаа,2лаа нууцаар орчихьё Би: би шоронд суумааргүй байна”Инээв” Тэр: Зүгээрээ ,баригдвал хурдан гүйгээрээ “инээв” Би:Зо зо харин дараа нь? Тэр: Дараа нь уу? …Дараа нь нэг газар хоол идээд,кино үзээд,зайсан гараад тэгээд гэртэй очоод унтана даа Би: Надтай юу? —асуусныхаа дараа тэрнийг эвгүй байдалд оруулснаа ойлгож “Тоголсон юм аа “ Зав түгжрэлгүй байна тээ гэж ярианы сэдвийг өөрчлөх гэж оролдов. Бид 2 дахиад нэг хэсэг бие биенээсээ асуулт асуулгүй явлаа.Удалгүй паркын өмнө ирж зогсов. Зул: Буухгүйм үү? “инээв” Би: Үлдэж болох юм уу? …ХЭХЭ За буулаа Бид хамтдаа паркаар хэсэг хамт алахаад дараа нь хоол идэхээр Жасмина ресторантруу явлаа. Зул: Ямар хоол идэх вэ? Аймар их өлсөж байна тээ. /инээв/.Харин миний хувьд хэрхэн өөрөөсөө холдуулах аргаа олж ядан Би нэг их өлсөөгүй ээ харин чи хоол ид ,миний ходоод жаахан тийм байна/ инээв/ Тэр Зөзө гэх аялгаар хэлээд хоолоо захиаллаа.Гадаа бараг л бүрэнхий болж байлаа.Жаргах нарны шаргал туяа цонхоор гялбан рстароны өрөө илүү гоёмсог харагдаж байсан.Тэр хоолоо идчихээд чимээгүй хэсэг сууснаа 2лаа явах уу гэж асуулаа.
Энэ мөчийг тэсэн ядан хүлээж байсан тул ихэд хурдан за тэгье гэж хэллээ. Эх хотын минь замын түгжрэл биднийг бүслэж ,ярих зүйл олдохгүй,дээрээс нь миний энерги шавхагдаж байгааг мэдэрч байсан тул надах их хэцүү байлаа.Бараг 30 минут явсны эцэст бид 1 дүгээр хороолод ирж- баярлалаа бас баяртай гэдэг үгээр түүнийг үдэн орцруу гүйн орсон юм. Хаа нэгтэй алга болчихмоор ,хэнтэй ч ярьмааргүй зүгээр л … зүгээр л холын хол явчихмаар байдгийг би тэр орой мэдэрсэн юм.Хүмүүс ямар жаргалтай байдгийг ,ганцаардалгүй ертөнц ямар байдгийг тэр өдөр мэдэрчихээд ганцаардлаа хөтлөөд дахиад л ганцаардал дүүрсэн гэртэй ирчихээд цонхоор ширтэн суухдаа зүгээр л холын хол намайг хэнч танихгүй тэр л харь оронруу явчихмаар санагдаж , гадаадруу явах бодол минь эхэлсэн юм.Энэ л мөчөөс эхлээд гадаадруу явъя гэсэн бодол минь эхэлсэн юм.Энэ л мөчөөс эхлээд гадаадруу явъя гэсэн бодол минь эхэлсэн юм.Нэг азтай зүйл нь би яг ямар мэргэжлээр ирээдүйд сурах ёстойгоо мэддэг байсан юм.Сэтгэл нэг л хачин байсан ч тэр орой интэрнэтээр сурах сургуулиа хайсаар тэр л ганцаардсан эвгүй мэдрэмжээсээ салж чадсан юм.
Сэрүүлэг….. Нар яг нүүрэн дээр тусан намайг сэрээрэй гэх шиг нэг тийм дулаахан мэдрэмжээр намайг угтаж бас нэгэн өглөөтэй уулзлаа.Өглөөний 7_30…. хувцсаа өмсөөд цүнхээ шүүрэн шууд л гэрээсээ гарлаа.Липт нээгдэхэд нэгэн охин надруу инээмсэглэх суухгүйм үү гэж асуусан . Бие минь надаас хоол нэхэж байсан болохоор тэр охиныг ангуучлах уу гэсэн бодол толгойд орж ирэн хэсэг хүлээлгэхэд тэр суухгүйм үү гэж дахин асуусантай зэрэгцэн хаалга хаагдаж эхэллээ. Би хаалгыг нээж дотогш орлоо. Хэн гэдгийг нь мэдэхгүй ч тэр манай суйргуулийн охин байсан юм. Тэрний дэндүү жаргалтай инээмсэглэл нь анх удаа миний араатан занг дарж чадсан юм. Бие минь энэргээр цангаж байсан ч би биеээ бариж чадсан.. тиймээ чадсан. Урьдийнх шигээ л хичээл эхэлдгээрээ эхлэж тарлаа.Хонх дугарахтай зэрэгцэн би физикийн ангиас гарлаа.
Тэлмээ гэж хэн нэгэн миний нэрийг дуудахад би огтхон ч эргэлзэлгүй тэр мөн байна гэж таалаа.Тэр хажууд ирэн хаашаа явж байгааг минь асуулаа. Би ажилруугаа явлаа гэхэд тэр ихэд гайхан юу? чи ажил хийдэг юм уу? Гэж асуулаа би хоцрох гээд байна одоо явахгүй бол болохгүй гэж хэлэн цааш алхахад тэр араас гүйн ирээд гараас минь хөтлөн би чамайг хүргээд өгье гүйгээрээ гэж хэлэх инээмсэглэлээ.Би дагаал гүйсэн . Хэн ч билээ нөгөө найз залуу нь хаанаас ч юм гарч ирээд урд тээгэлдлээ. Би тойроод гарах гэсэн тэр дахиал зам хаалаа би дахин баруун талаар нь гарах гэсэнд тэр дахиал хөндөлдлөө. Зул гараас минь хөтөлсөн хэвээр тэрэнд бидний бүх зүйл таарсан замаас холд гээд миний гарсаа хөтлөн сургуулиас гарлаа. Дахиадл юу ч дугарсангүй явсаар ажил дээрээ хүргүүллээ. Ажлын ачаалал бага басан болохоор оройн 22 цаг гээд ажил тарлаа. Жавартай салхи үлээсэн тэр орой нөгөө л тасал болсон замаараа алхсаар автовусанд суун гэрийнхээ ойролцоох автовусны буудал дээр ирлээ.
Ягаад ч юм тэр орой би нэг л тийм жихүүн салхи хүйтэн мэдрэмжийг мэдэрсэн юм.Тэр мэдрэмж минь ч удалгүй батлагдсан юм. Зулын найз бзалуу бас хэтэн залуучууд намайг тойроод зогслоо хаанаас гараад ирснийг нь би мэдэхгүйч тэдний бодлыг нэвт уншиж байлаа. Тэд намайг гартаа барьсан том модоор цохиж эхэлсэн толгой хүчтэй өвдөж дэлхий маш хүчтэй эргэж байсныг би одоо ч хүртэл мартдаггүй юм.Тэд намайг зодсоор л байсан хэрвээ нэг уурлаж эхэлвэл зогсож чадахгүй тэднийг бүгдийг нь алах болно гэдгээ мэдэж байсан болохоор хэсэг өвдөлтөө тэвчиж тэднийг өөрсдөө болихыг нь хүлээж зодуулж байсан . Гэвч биеээс минь урсан гарах цусаа харан тэвчээр минь алдагдаж нэгнийг нь ханруу шахаж ангуучилж эхэлсэн юм. Тэр үхэдхийн унахад миний яг л цог мэт улайсан нүдийг харан тэд орилолдон гүйсэн хэдийгээр би барихыг хичээсэн ч чадаагүй юм. Хэтэрхий их цус алдсан болохоор цааш нь юу болсныг санаагүй маргайш нь гэмтлийн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт сэрсэн юм.Яг л зүүд шиг… яг л хар дарсан зүүд шиг санагдсанч тэсэхээргүй их өвдөлт минь энэ зүйд биш гэдгийг надад дахин дахин сануулах мэт.
Гэвч би энэ зүйд байгаасай гэдэгт итгэхийг хүссээр байсан юм. Хамгийн аймшигтай нь хүн алсан гэж шоронд суух биш харин хүн бүр намайг ер бусын араатан гэдгийг мэдсэн байгаа гэхээс дэндүү ихээр айж байлаа. Эмч орж ирэн Бид өвчин намдаах тариа тарьсан чи өвдөлт мэдрэхгүй байгаа байх гэвч 4 хавирга ,хөл гарын яс хугарсан тархиндаа гэмтэл авсан эсэхийг дуулган ямар хүмүүс гэж нэгнийгээ ийм болгодог байна гэж халаглаж байхад харин миний мутант биеэнд өвчин намдаах тариа үйлчлэхгүй тарчлааж байсан. Гэвч би юу ч дугараагүй.Өвдөлт тарчлааг мэдэрсэн өдөр тэр шөнөдөө дууссан юм. Бас нэгэн гэмгүй сувилагч залуу миний бүх өвдөлтийг аваад холын хол явчихсан юм хзээч эргэж ирэхээргүй тийм холын хол явчихсан юм. Тэр өглөөнөөс эхлэн би мутант бие араатан зангаа хүлээн зөвшөөрсөн юм. Хөл гар минь гифстэй ч хугархай нь хормын тодор идэгсэн , тархиндаа гэмтэлтэй гэсэн ч үнэндээ гэмтэлгүй, тэр нэгэн эмнэлгийн сувилагч залуу зүрхний шигдээсээр гэнэт нас барсан ч үнэндээ би тэрнийг үхэлрүү түлхчихсэн, чиний бие сайжирч байна гэж эмч өдөр бүр байярлавч үнэдээ эмнэлэгт эрсний маргайш л зүгээр болчихсон гэх мэт олон нууцууд надтай үлдэж тэр нэгэн эмнэлэгт бүтэн сар хэвтсэн юм.Цагдаа нар над дээр олн удаа ирсэн ч надад соруулж нас барсан залуу биш харин намайг хэн хэн зодсон хэн байж болох уу гэх мэт асуулт асуужу байсан нь намайг гайхшруулж байлаа.
Эмнэлгээс гарахаас 2 хоногийн өмнө Зул над дээр ирлээ . Тэр хэлэхдээ сургуулиар чиний тухай нэг цуу яриа тарахаад байн гэж хэлсэн. Би ямар яриа бэ гэж асуугаагүй.Гэтэл нэг сонин зүйл хэлсэн нь Батка чамайг зоддог тэр орой бүх л ой санамжаа алдчихсан гэсэн юу болсон юм гэж тэр надаас асуусан юм. Би тэрнийг амьд байгаад гайхаж бас баярлаж байлаа.Би юу ч санахгүй байна тэд намайг ийм болгосон би ухаангүй эмнэлгийн орон дээр сэрсэн тэгээд ямар цуурхал бэ гэхэд тэр юу ч бишдээ хүн итгэхийн аргагүй багадаа үзсэн хүүхэлдээн кинотой адаилхан юм яриал байлээ гэхдээ чи ягаад одоо болтол тэднийг цагдаад хэлэхгүй байгаа юм гэж асуухад нь Би зүгээр л… гэж хариулан чи одоо гардаа гэж тэрнийг үдлээ.Энэ өдөр би түүнтэй уулзсан сүүлийн өдөр байсан юм. Эмнэлгээс гарснаас хойш би бүтэн сар сургуульдаа очилгүй гадаадад сурахаар сургууль хайлаа.АНУ д суралцхаар шиидсэн юм.Би сарын дараа АНУ улсын Вашингтон мужын Такома хотын Такома гэдэг коллежээс урилга авлаа. Ингээл миний амьдрал АНУ д өрнөхөөр болж би АНУ-н элчинд ярилцлаганы цаг авсан даа.АНУ – элчинд ярилцлагны цаг авсныхаа дараа би сургууль дээрээ сүүлийн удаа очсон юм. Хаалгаар ороол хүн бүр миний тухай бодож байгааг мэдэрсэн юм. Хаа нэг газраас энэ чинь чөтгөрийн удам гэсэн, үгүй ээ хар шидтэний удам гэсэн гэх мэт шивнээ , бас тэдний айдасыг би хором бүр мэдэрч байсан бөгөөд АНУ явах шийдвэр гаргасан минь зөв болж гэдэгтэй эвлэрч итгэл төгс болсон юм. Нөгөө залуучууд дээр очиход бүгд айн чичэрч байлаа.Тэдэнд би “Цаашид болгоомтой байгаараа хүүхдүүдийг бага дээрлэх” гэдэг ганцхан өгүүлбэрийг л хэлсэн юм.Энэ л миний сургууль дээр сүүлийн удаа очсон зорилго минь байсан юм. Баяртай сургууль минь.— Өглөө эрт босоод АНУ – элчин сайдын яамруу очлоо. Урт ойчир …. Хүмүүс хэсэг хэсгээрээ орсоорл …. Удалгүй би дотогш орлоо. Өндөр зэргэлэлийн шалгалт.Цааш орлоо дахиад л бөөн шалгалт. Хурууны хээ хэдэн янзаар авсны дараа сая нэг миний нэрийг дуудлаа. Харилцуурыг аван мэндэллээ: Би: Сайн байн уу. А:Сайн сайн уу. Чи удаан хүлсээн үү? Би: нэг их удаан бишээ
А:Яагаад энэ сургуулийг сонгосон бэ? Би: Судалж үзсэн сургуулиудаас минь хамгийн их таалагдсан болохоор бас такома хот их таалагдсан А: Ганцаараа амьдардаг юм уу? Ÿаж төлбөрөө төлөх бэ? Би: Гадаад сурах гэсэн нэг шалтгаан бол энэ л ганцаардсан амьдралаас салах явдал юм, би сайн мэргэжил өндөр боловсрол эзэмшиж, чөлөөтэй сэтгэхийг хүсэж байна . Төлбөрийн хувьд надад хангалттай хүрэлцэхүйц мөнгө байгаа А: баяр хүргэе, маргайш 3 н цагт ирээд биз ээ аваарай бас сайн сураарай амжилт хүсье. Би: Баярлалаа , танд ч бас Ярилцлага их хурдан өрнөж дууссанаар би элчингийн ярилцлагны өрөөнөөс хяналтын өрөөнд очиж орхисон эд зүйлсээ аван гадагш гарлаа.Жавартай бас бага зэрэг цас бударч байлаа.Хүсэж байсан зүйлээ авсан ч тэгэж их баярлаж байгаа эсэхээ би мэдэхгүй байсан юм. Элчингийн гадаа хэдэн минут сууж байгаад сансрын автовусны буудалруу алахаж гэрлүүгээ явлаа.Замдаа ягаад ч юм санаа алдаад л.. ягаад ингэж байгаагаа би өөрөө ч ойлгохгүй явсаар гэртэй ирлээ.Толины хажууд байдаг эмээ бас ээж аавынхаа зурагруу хараад хүү нь биз авлаа гэж хэлэхэд сэтгэл нэг л сонин болж бараг л нулимс гарах дөхөв. Элчингийн гадаа хүүхэд нь биз аваад гараад ирэхээр тэврэлдэж инээлдэж баяр хүргэж байсан дөр төрх сэтгэлд минь үлдэж бас зүрх сэтгэлийг минь бага зэрэг өвтгөх шиг санагдсан. Тэр л үед мэдэрсэн мэдрэмж гэртэй орж ирэх тэр агшинд улам илүүгээр мэдрэгдсэн юм.Үнэндээ баяртай үйлдэл болоход хэн нэгэн чамд баяр хүргэхгүй байх,гэртэй ороод ирэхэд үргэлж хэн ч байхгүй байх ямар мэдрэмж төрүүдлгийг тийм ч олон хүн мэдэхгүй байх .Тэнэг хүн шиг өөрөө өөртөө баяр хүргээд суулгүйгээр шууд л хувцас ,авч явах юм гээд их байгаа болохоор бэлдэж эхлэв.Цонхоор харлаа… манай ангийн хүүхдүүд бүгд сааданд сууж байлаа ягаад ч юм яваад очмоор санагдаж байсан ч би очсонгүй. Бодож байсан шиг сайхан мэдрэмж төрж байгаагүйч бас хөгжилтэй бодоход нэг л гоё байлаа.Оройн зургаан цагийн үед би өлсөж байгаагаа мэдэрсэн юм. Хувцасаа өмсөөд гэрээсээ гарлаа…Хаашаа явж ангуучлахаа мэдэхгүй байсан болохоор орцны үүдэнд хэсэг суулаа. Хаа нэгтээгээс жаахан хүүхдийн уйлах дуу сонсоод эргэн тойрноо ажихад хэнч байсангүй. Урагшаа алахан тоглоомийн талбайд очиход нэгэн бяцхан охин сууж байлаа ,ойролцоогоор 5 орчим настай хөөрхөн охин … хажууд нь очоод юу болсоныг асуухад тэр ээжийгээ санаад байна гэхээс өөр юу ч хэлэлгүй уйлаад л байлаа .
Яагаад ч юм тэр бяцхан охиныг зүгээр л хаяаад явчихаж чадахгүй байсан болохоор аргадах гэж дэмий л битгий уйл гэж хажууд нь хэсэг суулаа.Би цааш дэлгүүрлүү очин түүнд зайрмаг авчирч өгөхөд тэр миний амьдралдаа хэзээч харж байгаагүй тэр л өхөөрдөм хөөрхөн царайндаа инээмсэглэл тодруулаад баярлалаа гэж хэлсэн юм.Сая л тэр уужирсан бололтой ээжийгээ санаж байгаагаа бас өлсөж байгаагаа хэллээ.Ээж аав нь хаана байгаа юм гэхэд тэр ээж эмнэлэгт байгааг гэж хэлэн зайрмагаа амтархан идэж суулаа.Ахтайгаа хамт хоол идэх үү гэхэд тэр инээвхийлэн толгой тохилоо Би тэрний гараас хөтлөөд байрны ард талын хоолны газарлуу алахаж байхдаа Зулаатай таарлаа. Тэр надтай юм ярихыг ихэд хүсэж байгааг нь би мэдэрч байсан ч би холоос толгой тохин бас бяцхан охинруу заан яарч байна гэсэн санаа гаргаж түүнээс амархан шиг холдож чадлаа тэр ч толгой тохин инээмсгэлээд зөрөөд алхлаа. Би дотроо түүд баяртай гэж шивнэж хэлсэнээ санаж байна. Хамгийн инээдтэй нь тэрнийг өнгөрөөд явахад эргэж хараад нэрийг нь дуудмаар санагдаж билээ.Бид 2 Хаан бууз руу орон цонхон талын ширээнд суулаа.Би тэрний гарыг дулаацуулахыг хүсэж байсан ч миний гар бараг тэрнийг хайрахаар хүйтэн байлаа.Гараа паран дээр даран халааж тэрний гарыг атгаж дулаацуулж байх байх хооронд зөөгч халуун цай авчирч өглөө.Тэрнээс би гэр бүлийнх нь талаар асуухад тэр бүгдийг нь ярьсан юм.Тэрний хэлснээр тэр зөвхөн ээж,эгч 2 тойгоо л хамт амьдардаг эгч нь гадаадад байдаг, харин ээж нь эмнэлэгт байгаа гэнэ.
Тэгээд чи хаана байгаа юм гэхэд тэр цовоо дуугаар би цэцэрлэгийнхаа багшийндаа байгаа ,түрүүн намайг Өнөрөө миний ээжийн зургыг авчихаад цонхоор гаргаад шидчихсэн тэгээл би гарч ирээд ээжйинхээ зургийг хайгаад олоогүй юм тэгээд л би уйлсн юм гэж цовоо дуугаар хариуллаа.Өнөрөө гэж хэн юм гэхэд тэр манай багшийн хүүхэд ,түрүүн би өнөрөөг зодчихсон одоо багш уурлах байхдаа гээд доош харлаа.Тэр үнэхээр өхөөрдөм байсан юм,зүгээрдээ Өнөрөөгийн буруу юм чинь багш нь харин ч чиний талд байна гэхэд тэр дахиад л инээлээ.Тэрнийг хоол идэж байх хооронд би өөрийгөө арай л гэж хориж байлаа.надад үнэхээр энерги тутаж байлаа , тэр хэвээрээ байгаад байвал тун удахгүй би түүнрүү дайрж мэдэхээр байсан юм.Бид -2 цайны газраас гаран буцаад орцны үүдэнд ирлээ.Тэрнийг гэрлүү нь оруулах гэсэн боловч тэр орсонгүй харин ч надаас ээждээ хүргээд өгөхийг гуйж байсан юм. Ангуучлаагүй удсан болохоор хүч чадал минь үнэхэр барагдсан байлаа тиймээс тэрнийг гэрлүү нь оруулахын тулд Ах нь ээж нь хаана байгааг мэдэхгүй ш дээ гэж хэлсэнч тэр би мэднэ Ээж минь цахын тэнд байдаг том эмнэлгийн гурван давхарт байгаа, би ээжийгээ санаад байна… ээжйигээ санаад байна ш дээ, гуйж байна гээд л уйлж эхэлсэн юм. Тэрний хөөрхөн нүдхээс том томоор унах нулимсыг хараад бас тэрний сэтгэл хэрхэн ээжийгээ санаж байгаа г мэдэрч байсан болохоор би үгүй гэж хэлж чадсангүй тэрнийг тэврээд за тэгье 2лаа явъя гэж хэллээ.Ээж нь яаг хаана байгааг мэдэхгүй ч би зүгээр л тэрнийг тэврээд такси барихаар алахлаа.Таксины жолооч хаашаа явах уу гэж асуухад надад хэлэх хариулт байсангүй түгдэрлээ …харин тэр нөгөө л хөөрхөн цовоо дуугаараа ээжрүүгээ,цахын тэнд байгаа ээжрүүгээ явах гэж байгаа юм гэж инээхэд жолооч өө түүм үү гэж өөдөөс нь инээмсэглээд хөдөллөө.Би тэрнээс чи ээждээрээ очсон уу гэж асуулаа.Тэр тийм ээж минь унтаад л байсан багш надад ээжийнх нь нойр их хүрч байгаа дараа ирэхэд нь ээж нь сэрчихсэн байна гэж хэлсэн гээд дахиад л инээлээ.Би тэрний бодлоос ээж нь хаана байгааг унших гэж оролдлоо. Тэрнийг яриж байхад надад зөвхөн хаалга л харагдаж байсан ч яг аль эмнэлэг гэдгийг нь тэрний төсөөллөл ,оюун санаансаас уншиж чадахгүй байлаа.Магадгүй тэр сайн төсөөлөхгүй бас санахгүй байсан бас миний хүч чадал үнэхээр хүрэхгүй байсан юм.Охиноос тэр эмнэлэг ямар өнгөтэй байсныг асуугаад бүх хүчээ гаргаж анхаарлаа төвлөрүүлэхэд сая л нэг тэр эмнэлэг бас хэвтэж байгаа өрөөг нь харж чадлаа.Гарцаагүй хавдар судлалын төв 106-р өрөө байсан юм.
Хүч минь бараг л шавхагдаж байлаа…Удалгүй бид очлоо… Эмнэлгийн хаалгаар дөнгөж орж байхад хэн нэгэн эмнэлгийн хаалгаар эмэгтэй хүний цүнх шүүрэн зугатаж байгааг харсан юм. Охиныг хүлээж байгаарай гэж хэлэн түүний араас хөөлөө.Тун удалгүй эмнэлгийн ард түүнийг барьж авахад нүднээс нь би үхэл аллага мэдэрч байсан … тэр алуурчин болохыг би мэдэрсэн … үг дуугүй би түүний бүх энергийг сорж харин тэр үхэдхийн унасан юм.Сая нэг энерги сэлбэн иргэн ирж түүнтэй хамт 106- р өрөөний үүдэнд ирлээ.Хаалганы бариулаас атгахадаа л би ер бусыг мэдэрсэн… Зурвас нэгэн хүн нүдэнд минь харагдсан гэхдээ би хэн гэдгийг мэдрээгүй гэвч хаалгаар орсныхоо дараа дэндүү ихээр цочирдож нилээн хэдэн минут хөдлөлгүй зогссон юм.Сэхээний 106-р өрөөнд амьсгалах аппраттай хэвтэж байгаа тэр л эмэгтэй миний танидаг хүн байлаа.Танидаг гэвэл худлаа болно үнэндээ тэр эмэгтэй надаас болоод үхлийг хүлээн сэхээний орон дээр хэвтэж харин тэр л бяцхан охин тарчилж байсан юм.Тэр эмэгтэйг би ангуучилсан байлаа.Хэдэн хоногийн өмнө байрныхаа 6 р орцоны цахилгаан шатанд ангуучилсан эмэгтэй тэр байсан юм,хэдэн хоног миний зүүднээс гараагүй тэр л хүүхдийн зурагтай бялууг ээж нь хөөрхөн охиндоо аван төрсөн өдрийг нь тэмдэглэхээр явж байж,гэтэл би тэндний амьдралыг там болгож хувиргасан байсан юм.Би бол хамгийн аймшигтай алуурчин… Эмнэлгийн хашаанд дотор хэсэг суулаа урьд нь хэзээч мэдрээгүй тэр л өөрийгөө үзэн ядах мэдрэмжийг мэдэрч байлаа.Сэтгэл эзгүйрч …ааваа намайг уучлаарай ,аймшигтай алуурчин болчхож,таны хүссэн шиг хүнд тус болж чадахгүй харин хамгийн аймшигтай алуурчин болчихож өршөөгөөрэй хүүгээ…ааваа одоо яах вэ? Гэж ……………Өршөөл ,уучлал хүсч байгаа эсвэл ааваараа аргадуулах гэсний аль нь болохыг мэдэхгүй байсан ч би уйлж байсан юм. Орой нар жаргах үед шийдвэрт хүрсэн юм.Би тэр эмэгтэйд бүх энергиэ өгөхөөр шийдлээ.Би өөрөө үхэж болох ч би айхгүй байсан юм.Сандлаас босоход хөл минь яг мэдрэлгүй болсон юм шиг санагдаж байлаа.Хүйтэнд суусаар хүч чадлаа хангалтгүй гаргаж чадахааргүй байсан болохоор өрөөнд нь орон хэсэг суулаа.Охин ээжийнхээ гарыг атгаад унтаж байхыг харан би шийдвэртэй улам бүр итгэлтэй болсон юм. Би өөрөө үхсэн ч хамаагүй зүгээр л охин сэрэхэд ээж нь ухаан орсон түүний гараас атгаж байхыг хараасай л гэж хүсэж байсан юм.Алгаа эмэгтэйн нүдэн дээр тавьлаа,бүх хүч чадлаа шавхан энергиэ дамжуулж эхлэв. Бүх бие минь яг л шатаж байгаа мэт халуу дүүгэж чичирч байлаа.
Эцэст нь би өөрөө шалан дээр унасан юм.Эмэгтэйг охиныхоо үсийг элбэж байгааг нь хараад л нүд минь юу ч харахаа болив.Тэсвэрлэхийн аргагүй их өвдөж шалан дээр мөлхөж байсан ч би аз жаргалтай байсан юм.Хана түшсээр хаалгаар гарахад гадаа цас бударч байлаа.Юу ч харахгүй байсан ч тийм амар амгаланг урьд нь би хэзээч мэдэрч байгаагүй билээ.Будрах цасанг алган дээрээ буулган мэдэрч,би инээмсэглэж байв.Өөрийгөө яаж инээмсэглэдгийг би бараг мэдддэггүй байсан гэхдээ тэр үед би хамгийн гоёороо инээмсэглэж байсан гэдэгтээ эргэлздэггүй юм аа. Тэр шөнө би үнэхээр сайхан амарсан юм. Аав ээж 2 тойгоо зүүдэндээ уулзсан …тэд намайг магтсан… тэд минь дэндүү сайхан инээмсэглэж байсан бас эмээ минь намайг үнсэж сэрээсэн юм.Сэрээд тэднийхээ зурагруу хараад инээмсэглэлээ…Үүлгүй цэнхэр тэнгэрт шаргал наран өөрийн сүр хүчээ үзүүлэх аль хэдийнээ дээр мандсан байлаа.Маргааш би АНУ руу явна … Бүх юм аа цэгцэлж дууссаныхаа дараа эмэгтэйг харахаар эмнэлэг явлаа. Өрөөний хаалгыг багахан нээхэд ээж охин 2 инээлдээд дэндүү жаргалтай харагдаж байсан ямартай ч би тэр эмэгтэйг эдгээж чадсан гэж бодохоор сэтгэл нэг л өег байлаа. Эмэгтэйн эмчтэй уулзахаар 4 давхарт гарлаа.Гэвч би тэр өдөр 4 н давхарлуу гарсандаа их харамсдаг. Эмчээс би тэрнийг удаан амьд явахгүй гэдгийг сонссон юм. Эмчийн хэлснээр өнөө өглөө харахад эмэгтэйд амьдрах цөөхөн хоног үлдсэн бас тэдний бодсоноор эмэгтэйг дахиж сэрэхээргүй байсан гэвч тэр сэрсэн нь их ер бусын зүйл болсон гэнэ… Сэтгэл минь хөндүүрхэн болж би даарсан… Урам минь дэндүү ихээр хугарч шат түшэн уйлж байснаа би санадаг юм.Өөрийгөө үзэн ядсандаа… хөөрхий охиныг өрөвдсөндөө тэр…Хэсэг суусныхаа дараа би тэдэнд яаж туслаж чадах бэ? гэж бодож эхэлсэн… хийж чадах цорын ганц зүйл бол охинд мөнгө үлдээх байсан юм. 13 р хорооллын голомт банкнаас эмээгийнхээ үлдээсэн мөнгөнөөс талыг нь авлаа…багагүй хэмжээний бэлэн мөнгө авсныхаа дараа тэрэнд яаж өгөх аргаа олохгүй байсан болохоор мөнгийг буцаагаад дансандаа хийлээ.Харин дараа нь охинд хадгаламжийн дэвтэр нээж өгөх санаа төрсөн юм.
Эмчээс туслалцаа авахаар болж харин эмч миний өмнөөс эмэгтэйтэй уулзаж охины нэр дээр хэн нэгэн мөнгө хандивлахыг хүссэнийг хэлж бүх зүйл миний санаснаар болсон юм. Эмчийг хадгаламжийн дэвтрийг аван орсны дараа би хаалганы ард чимээгүйхэн чагнасан юм. Эмэгтэй үнэхээр их баярлаж байгааг сонсоод сэтгэл минь бага ч гэсэн онгойх шиг болсон юм.Эмэгтэй” Одоо би үрдээ санаа зовохооргүй боллоо, Америкад сурч байгаа охин минь ирж байгаа тэрэнтэйгээ л уулзчихвал би амар амгалангаар энэ ертөнцөөс явах болно “гэж эмчид хэлэхийг нь сонсоод уучлаарай гэж дотроо шивнэхээс өөр юуг ч би хийж чадаагүй юм даа.Амьдралдаа анх удаа аймшигт алуурчны мөсөн зүрх хайлж хэн нэгнийг өрөвдөн нулимс унагаж бас уучлалт хүсэж үзсэн юм.Тиймээ … би үнэхээр анх удаа л хэн нэгнийг өрөвдөж өөрийгөө буруутгасан юм.Магадгүй миний зүрх сэтгэлд бага ч гэсэн хөлдөөгүй орон зай байгаа бололтой… Хүмүүсийнхтэй төстэй нь бага ч гэсэн нинжин сэтгэл алуурчин надад байгаа гэдэгтэй эвлэрсэн юм. Магадгүй тэр бяцхан охин өхөөрдөм яриа,хөөрхөн инээмсэглэлээрээ намайг бага ч болов өөртөө татсан байх гэвч үнэндээ би бол жинхэнэ алуурчин ,аймшигт араатан энэ бол хэзээч хувирахгүй үнэн …цаашид би бас л хэнийг ч өрөвдөхгүй хүмүүсийг алсаар байна гэдэг нь гарцаагүй … Би бол энпиар.Өөрчлөгдөшгүй…хэзээч … хаана ч… хэний ч өмнө… Хаалгаа зөөлнөөр хаасан… Хэзээ ч буцаж ирэхгүй юм шиг сэтгэл эзгүүрсэн,цахилгаан шатны хонхоо дарахдаа хүртэл санаа алдсан.Үнэхээр дасжээ,цагаа тулахаар их л хэцүү байлаа.Идээшиж дассан тэр л 9 давхраасаа гарахад жавартай өвөл аль хэдийнэ ирчихсэн гэдгээ надад сануулж байгаа мэт хүйтэн салхи намайг өлгийдэн авлаа.Тоглож өссөн тоглоомын талбайдаа очиж эгэл жаахан хүүхэд шиг сандал дээр нилээд удаан суулаа. Өглөөний 5 цаг болж байсан болохоор ойр хавьд хэнч харагдсангүй .Малгайлан будрах цасан зөөлнөөр бууж модон сандлын нөгөө хэсгийг аль хэдийнэ далдалжээ.Идээшиж дассан газраасаа холдох нь надад үнэхээр амар байгаагүй.Үүргэвчээ үүрч чемоданаа чирэн цасан дээр мөрөө гарган замруу алхлаа.Хар хорины гүүрэн дороос такси барьж Олон улсын Чингис хаан онгоцны буудалруу явлаа.
Нэгдүгээр хорооллоосоо холдох тусам сэтгэл ихээр хөндүүрлэнэ… Будрах цасан бодлыг минь улам гүнзгийрүүлж би цонхоор их хотруугаа эргэн эргэн харсаар онгоцны буудалд хүрлээ.Би даарч байсан… сэтгэл минь хөндүүрхэн болж би даарч байсан…Над шиг ганцаараа хүн тэнд нэг ч байсангүй бүгд л гэр бүл найз нөхөдтэйгээ зургаа авахуулан инээлдэж байгааг би гаднаас цонхоор харан зогсохдоо “Энэ бол миний амьдрал гэж” өөртөө хэлсэн юм: Баяртай гунигтай хэцүү жаргалтай д дэргэд хэнч байхгүй байна гэдэг ямар мэдрэмж төрүүлэхийг цөөхөн хүн л мэдэх байх.Гунигтай , хэцүү,эсвэл би дэндүү ихээр гэр бүлээ санаж байгаа эсэхийн аль нь болохыг би мэдэхгүй байлаа.Дотогш оронгуутаа би шууд л шалган руу нэвтэрлээ.Надад сайн яваарай гэж хэн нэгэн хэлсэн юм байна шүү: Гаалийн ажилтан паспортыг минь өгөхдөө сайн яваад сайн сураарай гэж хэлсэн:Энэ үгийг сонсоход надад үнэхээр гоё байлаа.Удалгүй Улаанбаатараас Бээжинрүү нисэх У206 онгоцонд суулаа.Хөөрлөө.Эх орон минь баяртай.Би цонхоор хараагүй, хэрэв харах юм бол уйлчих юм шиг санагдаад л…Хэзээч тийм хэцүү байна гэж төсөөлж байсангүй, хаашаа ,юуны тулд явж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байсан ч би зүгээр л нүдээ аньсан.Бүх зүйл сайхан болно,бүгдийг шинээр эхлэнээ гэж дотроо шивнэ лээ.Хөөрөөд аль хэдийнэ 2 цаг болсон байлаа тун удахгүй онгоц газардах гэж байлаа.Тэр үед би бараг л өөрийгөө хянаж чадахааргүй болчихсон байсан.Надад үнэхээр энерги хэрэгтэй байлаа хэрвээ би цагийн дотор ангуучлахгүй бол өөрөө өөрийгөө хориж чадахгүй болно гэдгээ мэдэж байсан болохоор нүүрээ аль болох нуухыг хичээн байн байн ариун цэврийн өрөөнд очиж байлаа.Зарим хүмүүс миний царайны өнгийг аль хэдийнэ анзаарчихсан зүгээр үү гэж асууж байсан.Тэр янзаараа удвал нүд минь тэр чигтээ улайж,арьс минь дэндүү цагаан болж бүх бие минь дагжин чичирч харин дараа нь би биеэ барьж чадахгүй хэнрүү ч хамаагүй довтолно гэдгээ мэдэж байсан юм.Нүүрээ саравчтай малгайгаараа таглаад улайж буй нүд,үхдэл мэт цагаан болсон царайгаа нууж онгоц газардахыг тэсэн ядан хүлээж суулаа.Бээжингийн бүүдгэр тэнгэрт нар мадсан үгүй нь мэдэгдэхгүй манантай байлаа.Хүсэн хүлээсэн мөч ирж онгоц газардлаа. Би гэйтээр нэвтрэхийг ямар ихээр хүсэж байсан гээч гэвч онгоц зогсоолдоо очихгүй байсан ба удалгүй гаднаас хятад эмч нар орж илээ.h1n1 дэгдэлт дөнгөж намдаж байсан болохоор тэд хүмүүсийн халуун болон хүүхэн харааг шалгахаар орж ирсэн байж. Яахаа мэдэхгүй байлаа.Хэрвээ улайсан нүд , бараг 40 хүртэл халуурч байгаа бие,дэндүү цайсан арьсыг минь тэд ажиглавал би шууд л хятадын онцгой байдлын эмнэлэгт хоригдож, тун удалгүй биеэ барьж чадахгүй аллага хийж тэдэнд алуулах эсвэл дэлхий нийтээр эрэн сурвалжлагдахаас өөр гарцгүй болох нь ойлгомжтой байлаа.Эмч нар онгоцны урд талаас халуун хэмжиж , хүүхэн хараа шалгаж эхлэхэд би арай гэж суудлын бүсээ тайлан бие засах өрөөрүү явлаа. Бие засах өрөөнд ороод нүдээ харахад дэндүү улайсан байсан юм, тэр янзаараа 30 минутын дараа би юм харахаа болих нь ойлгомжтой байлаа.Хаалганы завсраар харахад эмч нар бүхээгний тал дунд ирсэн байлаа,би ард бүхээгээр дамжин нөгөө эгнээний урд хэсэгт очин суулаа.
Тэдэнд харагдахгүйг хичээн малгайгаа доош даран өмсөж цонхоор ширтэн суухдаа бараг л өөрөө өөрийгөө хянаж чадахгүй байгаагаа мэдэрч байсан юм.Хүмүүс сая л нэг өндийж гар цүнхнүүдээ аван бууж эхэллээ ,би бараг л хамгийн түрүүнд бүхээгнээс гарлаа. Гэвч би хөлөө арай гэж зөөж байсан юм.Арай гэж алхсаар урсдаг шатан дээр хүрч ирэн доош сууж яаж ч чадахгүй нүдээ анилаа.Шалган дээр очиход би хар шилээ зүүхээс өөр сонголт үлдээгүй юм.Гар тээшээ шалгуулж дараа нь паспортоо өгсний дараа миний айж байснаар тэд надаас нүдний шилээ тайлахыг шаардлаа.Яах ч аргагүй шилээ авлаа.Эмэгтэй ихэд цочин яасан юм бэ гэж асуухад нь би аллерги гэж хариулчхаад, би юу гэж хэлчхэв дээ одоо яах вэ? гэж тэвдэж байхад азаар эмэгтэй паспортон дээр минь тамга дарж өглөө. Урсдаг шат түшэн арай гэж цааш залруу явж байлаа.Би өөрийгөө хянаж чадахаа болиж байлаа.Зөвхөн доош харан улаан туфлийг даган алхлаа. Би юу ч сонсохгүй,юуг ч мэдрэхгүй байлаа, зөвхөн тэр эмэгтэйг л даган алхсаар л байсан юм…түүнийг дагасаар нэгэн хаалгаар орсны дараа би шууд л тэрэнрүү довтолсон.Бие тавиран сая л нэг өөрийгөө анзаарлаа,эмэгтэй бараг үхэж байсан ч би түүнийг хананд шахчихсан сорж байлаа.Өөрийгөө хориж гараа авахад тэр доош үхэдхийн уналаа.
Гэвч би маш ойрхон өөр нэг хүн байгааг мэдэрсэн юм. Би айдас мэдэрсэн… хэн нэгний бодлыг уншсан юм.Өөрийгөө хянаж чадахаа бүрэн больсон байсан болохоор би хэн нэгэн тэнд байсныг мэдрээгүй , өөрөө хаана орж ирснээ ч мэдрээгүй байсан юм.эргээд харахад нэгэн охин дэндүү ихээр айж цочролд орчихсон хаалга онгойлгох гэж тэмтчин зогсож байсан юм. Нэгэнт тэр бүгдийг харчихсан болохоор түүнийг алахаас өөр бодол надад төрөөгүй юм.Яг л чононд хөөгдөөд гарах гарцгүй болон зогссон зээрний нүд шиг дүрэлгэнэсэн том нүд нь бараг цавчихгүй гөлийж, бүх бие нь салганаж байлаа.Хаалгыг даран түүний сандарсан нүдрүү нь эгцлэн харж энергийг сорон эхэллээ.Тэр миний өмнөөс эсэргүүцэлгүй зүгээр л үхэдхийн унасан.Тэрнийг хаалганы хажуу хана руу түшүүлэх гэж өргөхдөө тэрнийг нэг л амар амгалан ,бусдаас өөр байхыг нь анзаарсан юм.
Тэрний бараг бүх энергийг би сорчихсон байлаа.Яагаад ч юм 2 дох удаагаа хэн нэгнийг аврахыг хүссэн юм.Бүх анхаарлаа төвлөрүүлэн түүнд бага ч гэсэн энерги өгөхөөр дөнгөж эхлэж байхад хэн нэгэн ариун цэврийн өрөөнд орж ирж байгааг мэдэрсэн юм.ямарч сонголт байгаагүй болохоор түүнийг орхиод нуугдан гарлаа.Гарсныхаа дараа би цүнхээ ариун цэврийн өрөөнд орхичихсон болохоо мэдсэн юм. Дотор нь миний паспорт байсан болохоор эргэн очиж авах хэрэгтэй байлаа. Яг юу хийхээ мэдэхгүй хэсэг зогсож байснаа очихоор шийдсэн юм.онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд камер байгаа байхгүй эсэхийг нь би мэдэхгүй, бас тэнд дахиад очвол баригдах аюул байсан ч хэрэв тэд миний цүнхийг олчихвол би баригдах нь гарцаагүй магадгүй үхэж ч болохыг мэдэж байсан болохоор би тэр зүгрүү аль чадах хурдаараа гүйсэн юм. Азаар би цүнхээ авч чадсан гэхдээ сэтгэл нэг л эзгүйрээд явчихсан юм, яг л хийж болохгүй алдаа гаргачихсан мэт өөртөө дургүй хүрч байсан… Цүнхээ аваад гарахдаа би тэрнийг тэнд байхгүй байгааг анзаарсан юм.Эргэн тойрныг шалгасан ч тэрнийг хараагүй билээ.Их гайхсан… Гэхдээ би зал руу явж байхдаа тэр охиныг харсан юм… гэвч тэр хөлөөрөө биш эмнэлгийн насилкаар зөөгдөн явж байсан, эмч нар ихэд сандралдан түүнийг түрэн гүйж байлаа, тэр надад хэзээч мартахааргүй нэгэн мэдрэмжийг үлдээсэн.
Нэг л ариухан том нүд нь яг л намайг ширтээд байсан, өөр юу г ч биш… намайг дагуулан харж байсан, гэхдээ тэр харц айж тэвдсэн , эсвэл үзэн ядсан харц биш байсан, ямар гэдгийг нь тодорхойлон хэлэхэд хэцүү ч тэрний надад гомдсон гэх шиг ширтэх харцыг би хэзээ ч мартаж чадаагүй билээ,…. Миний харсан цорын ганц ер бусын харц .Хэрэв ариухан зүйл гэж энэ дэлхий дээр байдаг л бол тэрний харц … Юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна, тэрнийг эмч нар түрэн өнгөрсөн тэр л мөчид би яг л хөшөө шиг болсон, бие минь хөшиж тэрнийг гаран гартал харан зогссон юм.Би айсан, айх гэдэг тэр л мэдрэмжийг тэр үед л анх удаагаа би мэдэрсэн,тэрнийг үхэх бий гэдгээс айсан,үнэхээр их айсан.Зүрх хүчтэй цохилсон… хөл минь өөрийн эрхгүй хөдөлж тэрнийг харахаар гүйсэн ч хожимдсон байсан юм.Намайг гарахад Бээжингийн бүрхэг тэнгэрээс бурхад уурлаж буй мэт бороо асгарч эхэлсэн.Бороонд зөндөө удаан зогссон ч тэрний харцыг ой санамжнаас минь бороо угааж чадаагүй харинч улам тод болгож байх шиг… Товчоор хэлбэл амьдралдаа харж байгаагүй тэр л ариухан харц,айж үзээгүйгээрээ айх, хэзээч норж байгаагүйгээрэй норсон гэх анхны зүйлүүдийг сэтгэлдээ тээн би Бээжингийн тэнгэрээс хөөрлөө.Хамгийн чухал нь гараараа дарж буй энэ газар өвдөж… зүрх … зүрх сэтгэл минь шаналаж байсан юм. Хөөрөөд аль хэдийнэ 5 цаг болсон ч тэр л харцыг би мартаж чадсангүй, хүмүүс бүгд унтаж байхад би онгоцны цонхны хаалтыг сөхөн түнэр харанхуйруу харцаа дүрэн сэтгэл зүрхэндээ тэрнийг бодож байлаа.Үнэндээ маш ихээр санаа зовож байсан юм, тэр амьд байгаасай гэж хэнээс ч юм гуйж билээ.
Өөрийгөө яагаад байгаагаа огтхон ч ойлгохгүй байсан ба хөөрөөд 9 цаг болсны дараа би тэрний тэр л ер бусын төрхийг зураад дуусаж байсан юм,сэтгэлд минь зурагдсан шиг сайн болж чадаагүй ч яах аргагүй тэр л харцыг зураж чадсан байлаа.Эргэн тойрны бүх л хүмүүс сэрүүн байхад харин би эсэргээрээ унтах гэж хичээж байлаа,Гүн гүнзгий санаа алдаад л… Нэг л мэдэхэд би америкын нэгдсэн улсын хэл дээгүүр нисээд орчихсон байлаа. Хэн нэгэн намайг татан сэрээж эрхэмээ бүсээ бүслээрэй онгоц газардах гэж байна гэж хэлэхээс өмнө би зүүдэндээ Эх орондоо эмээтэйгээ хамт дэлгүүр хэсэж байсан юм. Сэрсэндээ жаахан харамсаж байсан ч би хүссэн газартаа ирж байгаа болохоор догдолж билээ.Хүн бүр л гар тээшээ цуглуулж бужигнаж байхад би бөглөөгүй маягтуудыг бөглөх гэж эвшээж суулаа.Надад бараг гар тээж байхгүй байсан болохоор үүргэвчээ үүрэн бослоо.Ингээд л АНУ д ирчихсэн юм даа. Урсдаг шатаар урсан тээшээ авах хэсэг дээр ирэн тээшээ аван цааш шалган дээр очлоо.
Гаалийн ажилтан инээмсэглэн өө чи монголоос ирүү юу, чи миний ажлын газар дээрээ уулзаж байгаа анхны монгол хүн байна гэж хэлэв. Гарын хээ шалгаж дараа нь нүдэн дээр минь нэг зүйл авчиран хараад тамга дарж өгөв дөө.Ингээд л Сан паранциспод ирсэн юм. Цагын дараа Сеатл руу нисэн ёстой байсан болохоор би олонх хүмүүсийн яваж байгаа чиглэлрүү алахав. Гэнэт хэдэн талаас минь хамгаалалтын ажилтнууд гүйн ирж бариад авав.Би үнэндээ сандарч байсан ч тэдний бодлыг уншиж байлаа.Би оргон зайлах оролдлого хийсэн аж.Би дараагийн гэйтрүү биш гарах хаалгаруу зүглэж байсан гэнэ.Тэд их шижиглэж байсан зүйл нь шалган дээр миний тээшийг задлаагүй явдал байлаа.эд бүгдийг ойлгож миний очих ёстой газрыг зааж өгснөөр би дахин тээшээ өгч ,орон нутгын нислэгний гэйрүү орох гэж ойчирлон зогсолоо.Хачирхалтай нь олон улсын нислэг яагачгүй хэрнээ орон нутгын нислэгийг гэйтруу оруулах шалгалт их чанга байлаа.Гар тээшин дээрх бүх зүйлсыг минь гаргаад л… гутал,гадуур хувцас цаг,зүүлт бүгдийг тайлан хэт ягаан туяан хаалгаар гаргаж байлаа.Бага зэрэг инээд хүрч бусдын жишгээр бүгдийг хийн гэйтрүү нэвтэрлээ.Америкад өглөөний 10 болж байлаа.Сан Паранцискогоос Сейтл орох Юнайтад 78 дугаар нийслэг 79 дэх гэйтээс өглөөний 11 цагаас нисэх байлаа. Хэд хэдэн хүнээс асууж арай гэж 79 дугаар гэйтийг олж очлоо.Нөүт бүүкээ авахаар цүнхээ онгойлгохдоо би дахиад л нөгөө ер бусын харцыг харсан юм,зурсан зургаа компьютрийнхаа завсраар хавчуулсан байлаа. Гүнзгий санаа алдан суухдаа тэрнийг амьд үлдээсээ гэж үнэхээр ихээр хүсэж билээ. Ягаад ч юм тэр хар зургийг хаяхгүй бол надад хэцүү байх юм шиг санагдаад байсан болохоор сандал дээр орхиод бослоо.
Боард эхлэж ойчирт зогсож байхад тэр охины тухай бодох бодол улам бүр надаас холдож байх шиг санагдсан, би өөртөө “Тиймээ чи бол эмпиар “гэх хэлэн зогслоо.Онгоц хөөрөхөд дотор эвгүүрхэж байлаа.Удалгүй ахмад ослын гэрлээ унтрааж үйлчлэгч нар ундаа ус , дарсаа чирэн гарч ирлээ.Зэргэлдээ эгнээд суусан нэгэн махлаг ази залуу нэг зүүлийг ихэд нухацтай харж байгааг анзаарсан юм.Сайн харвал миний зурсан өнөөх ер бусын харц байлаа.Дахиад л…Тэрний тухай бодол төсөөлөл , таамаглал хөвөрлөө.Зүрх сэгэлээ дагаж залуугаас зургаа авахаар шийдлээ.
Уучлаарай түрүүнэ наад зургыг чинь сандал дээр мартчихсан байна.Миний зураг байгаа юм аа гэхэд ази залуу гайхан хараад зургийг минь надад өгөх гэж завдсанаа уучлаарай та зарахгүй биз гэж асуусан.Би шууд үгүй гэж хэлэн зургаа бараг л булаах шахуу авлаа.Ази залуугийн анхаарлыг охины ер бусын харц ихээр татжил дээ, яг намайг татсан шигээ.Үнэхээр тэрэнд,тэрний харцанд ямар нэгэн ер бусын зүйл байгаа гэдэгт би итгэлтэй болсон юм даа. Онгоц бараг газардах гэж байхад өнөөх ази залуу хажууд минь ирж тэр охин хэн бэ ?гэж надаас асуулаа.Би яг л тэнэг хүн шиг би өөрөө ч мэдэхгүй юм байна гэж хариулахад тэр гайхан тэгэхээр та төсөөлөн зурсан гэсэн үг үү?… тэр энэ дэлхий дээр байхгүй гэж үү гэж ихэд сонирхон асуудах нь би юу ч дугараагүй, надад үнэндээ хариулт байсангүй …зүгээр л тэр залуугийн хэлснээр охин энэ хорвоогоос явчихсан бол яанаа гэх бодол зүрх сэтгэлийг зурах шиг болж ,бас их айсан.Ази залуу дахиад л энэ зургаа зарчих гэж гуйлаа.Би юу ч дугаралгүй толгой сэгсэрсэн.Тэр л харцыг зүрх сэтгэлдээ улам бүр тодруулан сийлсээр өдрийн 2 цагт Сеатл хотын такома олон улсын онгоцны буудалд газардлаа.
0 cэтгэгдэлтэй