Ч.Сайханбилэг: Оффшорт миний компани байвал үнэгүй аваарай

2021-10-08 77 0

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллагаас аравдугаар сарын 3-нд ил болгосон оффшор хөрөнгийн талаарх мэдээлэлд Монголоос хоёр улстөрчийн нэр дурдагдсан. Нэг нь Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд асан С.Батболд бол нөгөө нь 30 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэгдэж буй. Тэгвэл Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудаснаа өнөөдөр /2021.10.08/ дараах тайлбарыг бичжээ. Тэрбээр “Хамаг хог новшоо чихдэг тампуу гэж андуурлаа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд “Овт шар” болгох санаатай. Тэр Оффшорт миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай” гэж бичжээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой хэрэг өнөөг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм. Тэрбээр өмгөөлүүлэхээр олон улсад нэр хүндтэй хуулийн фирм “Amsterdam & Partners LLP”-ийг хөлсөлсөн бөгөөд гадаадын иргэншил хүссэн. Харин Монгол Улсын прокурорын байгууллага Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа ба шилжүүлж авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан болохоо өнгөрсөн 2020 онд мэдэгдсэн.

 

Эх сурвалж: News.mn

Холбоотой мэдээ