Ч.Болортуяа:12-17 насныхныг вакцинжуулснаар хүн амын 70 хувь бүрэн дархлаажина

2021-07-28 56 0

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж 10 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Тэрээр, ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар танилцуулсныг дуулгаад, Монгол Улс цар тахлын эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулан үргэлжилж байна. Үүний хүрээнд Монгол Улсын нийт хүн амын 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулаад байна гэв.

Манай улс вакцинжуулалтыг богино хугацаанд эрчимтэй зохион байгуулснаар ямар үр дүн гарч хүрсэн талаар судлаачид тодорхой мэдээлэл өгч буйг тэрээр танилцууллаа. Одоогийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Дээрх насны хүүхдүүдийг дархлаажуулалтад бүрэн хамруулснаар Монгол Улс нийт хүн амын 70 хувьд хүрэх тооцоолол гарч буйг хэллээ. Хэдийгээр Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулсан ч тайвшрах цаг болоогүйг ЭМЯ-аас мэдээлж байна.

Холбоотой мэдээ