Шинээр 2,225 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 15 иргэн энджээ

2021-10-05 143 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,225 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 314,601 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

1,015 нь Улаанбаатар хотод,
1,210 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 2,269 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

 

Б.Болор

Холбоотой мэдээ