Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг андуурчээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлчдэд “Би НҮБ-ын хуралд оролцож үг хэлсэн. Дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдагчтай уулзсан” хэмээн ярьсан байна.
Гэвч түүний уулзсан хэмээсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Нобелийн Энх тайвны шагналт Кофи Аннан нь 2018 оны наймдугаар сард, 80 насандаа таалал төгссөн.
Тэрээр 1997 онд НҮБ-ын долоо дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, 2006 оны арванхоёрдугаар сар хүртэл ажилласан юм.
Түүнээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр ч удаа солигдсон бөгөөд 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Антониу Гутерриш НҮБ-ын ес дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй