Сүүлийн 24 цагт 1,501 хүн КОВИД-19-ийн халдвараар өвчилж, 14 иргэн нас баржээ

2021-10-04 57 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 1,501 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 312,376 болж нэмэгдлээ.

Батлагдсан тохиолдлууд нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,500 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

– 751 нь нийслэл хотод
– 749 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 14 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Б.Болор

Холбоотой мэдээ