Э.Цэндбаатар: Жиндээ орсон, гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй

2021-10-04 136 0

Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарын халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотод болох байсан ч Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгт ороогүй тухай мэдээлсэн. Халз тулаанаас ДАШТ-д оролцох тамирчныг тодруулах байсан юм.

Ямар шалтгаанаар эрүүл мэндийн үзлэгт ороогүй болохоо Э.Цэндбаатар тайлбарлажээ.

Тэрбээр “Миний үндсэн жин 60 килограмм. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж, мөргөж гуйсан. Тийм ч учраас бэлтгэлээ сайн хийсэн. Жиндээ орсон, гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” хэмээн фэйсбүүк хуудастаа тайлбар оруулсан байна.

Холбоотой мэдээ