Хүүхэд бүрийн шимтэн үзэх дуртай хүүхэлдэйн киноны нэг бол “Ну погоди” хүүхэлдэйн киноны цуврал ангийг энэ өвөл гаргана хэмээн Союзмультфильм студи мэдээлжээ. Туулайн дүрд Оросын шоумен Дмитрий Хрусталев, чононы дүрд Гарик Харламов нар дуу оруулжээ.
Мөн чоно, туулай хоёрын дүрийг өөрчлөн шинэчилсэн хувилбараа уран бүтээлчид нь танилцуулсан байна. Союзмультфильм студийн ерөнхий продюсер Юлия Осетинская Зөвлөлтийн үед 30 гаруй анги бүтээгдсэн энэ цувралын орчин цагийн шинэ дүрийг бий болгох талаар бид удаан эрэл хийлээ. Хуучин шинэ хоёр дүрийн тэнцвэрийг барих, өмнөх дүрийн онцлог шинжүүдийг үлдээх шаардлагатай байсан. Жишээ нь, шинэ туулайны нүдний өнгө хуучин туулайтай адилхан байгаа хэмээжээ.
Харин тус студийн захирал Борис Машковцев цувралын шинэ дүрүүд илүү зөөлөн аястай болсныг хэлэв. Мөн одоогийн байдлаар 52 анги гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хүүхэлдэйн киноны зорилтот үзэгчдийг зургаагаас найман настай хүүхдүүд гэж үзжээ.
Тус хүүхэлдэйн киног 3D форматаар үзүүлэх бөгөөд цувралд шинэ туслах дүрүүд болох Тим дорго, Шу зараа, Улья бор гөрөөс тоглох гэнэ. Энэ гурван дүр нь алдартай уулын амралтын газар Роза Хутор хэмээх уулын бэлгэ тэмдэг болох аж.
0 cэтгэгдэлтэй