Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаа мэдэгджээ

2021-09-27 192 0

Мэргэжлийн сүмо бөхийн Их аварга хакүхо М.Даваажаргал зодог тайлах бодолтой байгаа талаар Японы NHK телевиз мэдээллээ.

Хакүхо М.Даваажаргал баруун өвдөгний бэртлийн улмаас таван башёд оролцолгүй өнжиж байгаад өнгөрсөн долдугаар сарын башёд оролцон 45 дахь түрүүгээ авсан билээ. Гэсэн хэдий ч түүний баруун өвдгөндөө авсан бэртэл бүрэн эдгэрээгүй, цаашид барилдахад хүндрэлтэй болсон тул зодог тайлахаар шийдвэрлэсэн гэж NHK телевиз мэдээлэв.

Хакүхо М.Даваажаргал нь өдгөө 36 настай бөгөөд 15 настай байхдаа Миягиногийн дэмжээнээс сүмогийн карьераа эхлүүлж байсан. Тэрээр мэргэжлийн сүмо бөхийн башёд 1187 ялалт, дээд зиндааны 45 тэмцээнд аваргалсан авсан хосгүй амжилтын эзэн болсон юм.

 

Б.Болор

 

Холбоотой мэдээ