Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хэлэлцлээ.
Улмаар хүсэлтийг хүлээж авсан байна. Тодруулбал, өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн цэцэд хүсэлт гаргаж байсан.
Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн статусын хувиар эл хүсэлтийг буцаан татах хүсэлт гаргасан билээ. Ингэснээр Х.Баттулгын хүсэлтийг У.Хүрэлсүх буцааж авсан болж байна.
0 cэтгэгдэлтэй