БНХАУ-ын Панда хамгаалах судалгааны төв 2021 онд 15 панданаас 24 бамбарууш гарсан талаар мэдээллээ. Тодруулбал, есөн панда ихэр бамбарууш гаргасан байна.
Түүнчлэн урд хөрш тоо толгой нь цөөрч устах аюулд орсон хулсны баавгай буюу пандаг хамгаалалтад авснаас хойш энэ амьтны нас уртасчээ. Дунджаар арав гаруй насалдаг байсан энэ амьтад одоо 25-30 наслах нь хэвийн үзэгдэл болсон аж.
Сонирхуулахад, Нэгэн цагт мөхлийн ирмэгт ирээд байсан хулсны баавгайн тоо толгой одоо 2300 хол давсан байна.
0 cэтгэгдэлтэй