Сүүлийн 24 цагт шинээр 2,612 хүн COVID-19-өөр өвчилж, 12 хүн энджээ

2021-09-24 112 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 9,950 сорьцод шинжилгээ хийхэд 2,612 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 289,929 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,292 нь нийслэл хотод,
  • 1,320 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 5,844 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,098 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ