ОХУ-ын ЭМЯ “Арбидол” эмийг ковидын эмчилгээнээс хасах санал тавьжээ

2021-09-24 39 0

ОХУ-ын Эрүүл мэндийн яам “Арбидол” /умифеновир/ эмийг Ковид-19-өөр хөнгөн өвдсөн эрсдэлтэй бүлгийн өвчтөнүүдийг эмчлэх эмчилгээний шинэчилсэн зөвлөмжөөс хассан байна. Эмч, мэргэжилтнүүд энэ бэлдмэл үр дүн өгдөг болох нь тогтоогдоогүй гэжээ.

“Умифеновир бэлдмэлийг эмнэлгийн орчинд хөнгөн өвдсөн эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг эмчлэх схемээс хассан” гэж бичсэн байна. Шинэ зөвлөмжид ийм өвчтөнүүдэд вирус саармагжуулах эсрэгбие эсвэл ​​хүний иммуноглобулиноор эмчлэх талаар зөвлөжээ. Мөн дээрх зөвлөмж нь Ковид-19-ийн хөнгөн явцтай байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд хамаатай гэсэн байна.

Гэлээ ч “Арбидол”-ыг Ковид-19 хөнгөн туссан, эрсдэлтэй бүлэгт хамаарахгүй өвчтөнүүдэд зөвлөдөг эмчилгээний схемээс хасаагүй байна.

Уг бэлдмэлийг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй ба 6-гаас дээш насны хүүхдүүдэд хэрэглэх заалттай ажээ.

Эх сурвалж: Gogo.mn ВВС

Холбоотой мэдээ