
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.09.23/ 15:00 цагт товлогджээ. Хуралдаанаар шатахууны нийлүүлэлтийг яаралтай хэвийн горимд оруулах чиглэлээр БНХАУ болон ОХУ-тай хийж буй хэлэлцээрүүдийн талаар хэлэлцэх юм байна. Мөн Ерөнхий сайд шатахууны хомсдол үүсгэсэн албан тушаалтанд хариуцлага тооцохыг мэдэгдсэн. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудал яригдах бололтой.
Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өчигдөр ” Хятадын Бээжин хотод суугаа Элчин сайд Хятадын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамд уулзалт товлосон. Шатахууны хомсдолыг 5-7 хоногт шийдэхээр ажиллаж байна. Мөн ОХУ руу өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлэлцээ хийхээр явсан” гэдгийг дуулгасан.
0 cэтгэгдэлтэй