Сүүлийн хоногт халдварын 3,361 тохиолдол шинээр батлагдаж, 13 хүн энджээ

2021-09-23 221 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,361 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 283,956 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,540 нь нийслэл хотод,
  • 1,821 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 5,286 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,086 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ