ХӨСҮТ: Урлаг соёлын арга хэмжээг нээвэл халдварын тоо хоёр дахин нэмэгдэнэ

2021-09-23 229 0

Нийслэлийн онцгой комиссоос аравдугаар сарын 1-нээс соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон билээ.

Тэгвэл ХӨСҮТ-өөс үзвэр үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж, олон нийтэд чиглэсэн хариу арга хэмжээг хориглохгүй бол дөрвөн долоо хоногийн дараа халдварын тоо хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг анхааруулав. Өөрөөр хэлбэл, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй, хариу арга хэмжээ авахгүй бол сарын дараа өнөөдөр илэрч байгаа 2500-3000 халдварын тоо 5000-6000 болж нэмэгдэх юм.

Харин үзвэр үйлчилгээ, соёл урлагийн үйл ажиллагааг хязгаарлаж, амны хаалтаа авч үйлчлүүлдэг баар цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг багасгах хариу арга хэмжээгээ авснаар аравдугаар сарын эхээр халдварын тохиолдол буурна гэж ХӨСҮТ, ЭМЯ тооцоолж байгаа ажээ.

Холбоотой мэдээ