Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, тус яамны түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат, АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр болон шатахуун импортлогч нарын төлөөлөл оролцож байна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Шатахууны хомсдол өчигдрөөс үүсч байна. Манай улс сард 38-40 мянган тонн АИ-92 шатахуун хэрэглэдэг. ОХУ-аас сар бүхэн манай улсад хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 шатахуун өгөх ёстой. ОХУ-аас наймдугаар сарын сүүлээр “Бид 28 мянган тонныг нийлүүлж чадахгүй. Есдүгээр сард 17 мянган тонныг нийлүүлнэ” гэсэн мэдэгдэл өгсөн. Тиймээс манай таван аж ахуйн нэгж БНХАУ-тай гэрээ хийсэн. Сар гаруйн нөөцөө татан авахаар мөнгийг нь төлчихсөн. Наашаа явах галт тэрэгнийхээ кодыг авсан. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-аас “аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлж чадахгүй” гэсэн.
Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэрээс “төмөр зам дээр вагон тавих боломжгүй байдал үүслээ. Аравдугаар сараас нийлүүлнэ” гэсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүд өчигдрөөс шатахууныг хязгаартай зарж эхэлсэн.
Өнөөдөр БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж, гэрээ хийгээд, мөнгө төлчихсөн учраас вагон тавих асуудал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн байдалтай байна.
0 cэтгэгдэлтэй