Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай нэгэн этгээдийн мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй зураг, бичлэг цахим орчинд түгсэн билээ. Уг асуудалд ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа Л.Амарсанаа тайлбар хийлээ.
Тэрээр “Цагдаагийн байгууллагаас энэхүү асуудлыг шалгаж байна. Шалгалтын үеэр тус албан хаагч нь Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ гэдэг нь тогтоогдсон. Тухайн үед буюу есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны дүрэмт хувцастайгаа бусадтай нийлж мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо. Үүнтэй холбогдуулан Орхон аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуульд заасны дагуу хэрэг нээн мөрдөн шалгаж байна. Уг асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг албанаас халах шийдвэр гаргасан” гэлээ.
0 cэтгэгдэлтэй