Шинээр коронавируст халдварын 2,893 тохиолдол батлагдаж, 13 иргэн нас баржээ

2021-09-18 287 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,893 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 272,369 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,411 нь нийслэл хотод,
  • 1,482 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 5,392 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,023 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ