Э.Оюунболдын аварга цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

2021-09-17 251 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын аварга цолыг хураахаар болжээ.

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор Э.Оюунболдын Улсын аварга цолыг хүчингүй болгоод байсан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын аварга цолыг хураах зарлиг гаргаж, шүүхийн шийдвэр өнөөдрөөс хэрэгжихээр болсон байна.

Энэхүү шийдвэр биелснээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2019 оны наадмаар есийн даваанд өвдөг шороодсон Монгол Улсын аварга Н.Батсуурь даян аварга цолыг хүртэхээр болж байна.

Холбоотой мэдээ