Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,796 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 269,476 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,164 нь нийслэл хотод,
- 1,632 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 4,212 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны есөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Тодруулбал,
- 41-60 насны – хоёр
- 61-80 насны – долоон хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,010 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
0 cэтгэгдэлтэй