Коронавируст халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа.
Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-ийн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна.
- Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:
- 2 удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо хийх
- 2 удаагийн хамгаалах хэрэгсэл
- Өдөр бүр 2 удаа утсаар тандалт хийх, асуумж авах
- Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц
- ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна.
0 cэтгэгдэлтэй