“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ

2021-09-16 367 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдрөөс эхэллээ.

Уг арга хэмжээ долоо хоног буюу есдүгээр сарын 16-23-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Харин арга хэмжээний албан ёсны нээлт маргааш буюу есдүгээр сарын 17-нд болох аж.

Нэгдсэн арга хэмжээ өнөөдөр мал аж ахуйн салбарын өдөрлөгөөр эхэлж буй бөгөөд Монгол орны мал аж ахуйн салбарын бүхий л мэдээллийг долоо хоногийн турш нэг дороос авах боломжтой гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ