Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Соёлын яам, Номадиа Пикчерс компанитай хамтран Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхыг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 2021 оны 10 дугаар сарын 18-24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг Монгол кино эсвэл Монгол-олон улсын хамтарсан кино бүтээлээр нээдэг уламжлалтай билээ.
Энэ хүрээнд “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн киног сонгон шалгаруулах бөгөөд кино найруулагч, уран бүтээлчдийн бүтээлийг ирэх сарын 1-нийг дуустал хүлээн авна.
0 cэтгэгдэлтэй