ЭМЯ-наас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар танилцууллаа.
ЭМЯ-ны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд 2351 тохиолдол илэрчээ. Үүний 1071 нь нийслэлд, 1280 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хоногт 4543 хүн эдгэрсэн бол 41-ээс дээш насны 10 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн 9 нь эмэгтэй, 6 нь эрэгтэй байсан бөгөөд бүгд архаг хууч өвчин “Ковид 19” халдвартай хавсарсан байжээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Б.Болор
0 cэтгэгдэлтэй