Шинээр 3,240 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 14 иргэн нас баржээ

2021-09-11 160 0

ЭМЯ-наас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар танилцууллаа.

ЭМЯ-ны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд 3240 тохиолдол илэрчээ. Үүнээс 1705 нь нийслэлд, 1535 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хоногт 3899 хүн эдгэрсэн бол 41-ээс дээш насны 14 хүн нас барлаа. Нас барсан иргэдийн 6 нь эмэгтэй, 8 нь эрэгтэй байсан бөгөөд 11 архаг хууч өвчин “Ковид 19” халдвартай хавсарсан байжээ. Харин гурав нь “Ковид 19” халдварын шалтгаанаар нас барсан гэж бүртгэгджээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ