Хичээл эхэлснээс хойш Архангай аймагт 522 багш, сурагч халдвар авчээ

2021-09-10 48 0

Архангай аймгийн МХГ-аас хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт сэргийлэх шалгалтыг хийжээ. Тус шалгалтаар Архангай аймгийн хэмжээнд хичээлийн шинэ жил эхэлснээс хойш СӨБ, ЕБС-ийн ажилтан, багш, хүүхдүүд нийлсэн 522 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

М.Галбадрах МХГ-ын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч “Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор МХЕГ-аас ЕБС, СӨБ-д урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар хичээлийн шинэ жил эхэлснээс хойш аймгийн хэмжээнд ЕБС-ийн 142 багш, цэцэрлэгийн 47 багш коронавирусийн халдвар авчээ. Үүнээс Эрдэнэбулган сумын хэмжээнд ЕБС-ийн 77 багш, цэцэрлэгийн 33 багш халдвар авчээ.

Мөн аймгийн хэмжээнд ЕБС, СӨБ-ийн багш ажилчид хүүхдүүд нийлээд 522 хүн коронавирусийн халдвар авсан байна” гэлээ.

Холбоотой мэдээ