“Жуков”-ын арын талбайд барилга бариулахгүй гэж иргэд эсэргүүцэж байна

2021-09-10 379 0

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид бүсгүйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй хэрэгт холбогдоод байгаа билээ. Тодруулбал,  Энэ оны дөрөвдүгээр сард Цахиур.мн сайтын сэтгүүлч С.Анхзул, LiveTv.mn сайтын С.Будрагчаа нар хамтран “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн байдаг. Тухайн үед тус нэвтрүүлэг нь сэтгүүлчийн зүгээс ямар нэгэн дүгнэлтгүй, хохирогч таван эмэгтэйг урьж яриулсан юм.

Ингэхдээ нэвтрүүлэгт ярилцлага өгсөн таван эмэгтэйн гурав нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртсөн хохирогч. Тэд яг яаж хохирсон тухайгаа ярьж, байсан бол нөгөө хоёр эмэгтэй Ц.Анандбазарын үйлдлээс болж хохирсон эмэгтэйчүүдийн асуудлыг гэрчилж ярьсан гэрчүүд байсан.

Мөн түүний хохирогч гэх 1000 гаруй эмэгтэй байгааг иргэн Б.Сүндэръяа тухайн үед мэдээлж байв. Иймд МАН-ын Хяналтын хороо хуралдаж Ц.Анандбазарыг тус намын гишүүнчлэлээс түр түдгэлзүүлсэн билээ.

Харин 2021 оны 6 сарын 1-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил “Жуковын талбай”-н газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэл уг шийдвэр, ажил хэрэг болоогүйгээр ба талбайд том оврын машин техникүүд ажилласаар байгаа аж. Үүний улмаас Баянзүрх дүүргийн 4 хорооны иргэд амьдрах орчноо сайжруулахын тулд удаа дараа цуглан жагсаал, эсэргүүцэл өрнүүлж байгаа боловч үр дүнд хүрээгүй хэвээр байна. Тэгвэл энэ асуудлын талаар Isee.mn сайд видео мэдээ бэлтгэн хүргэсэн байна.

 

 

 

Холбоотой мэдээ