ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Эрүүл мэндийн яамнаас өдөр бүхэн зарладаг батлагдсан тохиолдол бол PCR шинжилгээгээр батлагдсан тоо юм. Энэ бол Монгол Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны тоо. ДЭМБ–аас зөрүүтэй мэдээлэл гаргасан нь рапид /түргэвчилсэн/ шинжилгээ болон PCR шинжилгээний хариуг нийлүүлсэн тоо байх магадлалтай. Ийм алдаа гарсан байж магадгүй. Бид зөвхөн PCR шинжилгээний хариугаар батлагдсан тохиолдлуудаа бүртгээд явдаг.
Монгол Улсад дельта вариант долдугаар сарын эхээр бүртгэгдсэн. Өнөөдөр бүртгэгдэж байгаа тохиолдлын 50-иас дээш хувь нь дельта хувилбар. Дельта хувилбар илэрвэл заавал эмнэлэгт хэвтэх ёсгүй. Гэрээр ч эмчлэх боломжтой. Өмнөх хоёр давлагаатай харьцуулахад вакцинжуулсан иргэд их учир халдвараар хөнгөн өвчилж байна.
Халдварын хоёр дахь давлагаа буюу альфа хувилбарын үед нэн хүнд өвдөж байгаа хүний тоо 1.8 хувьтай байсан. Одоо ч гэсэн энэ хувь өсөөгүй байна. Тэгэхээр дельта хувилбар альфа хувилбараас илүү хүнийг хүндрүүлэхгүй байгаа нь ажиглагдаж байгаа” гэв.
Б.Болор
0 cэтгэгдэлтэй