Өмнөговь аймагт хатуу хөл хорио тогтоохоор болжээ

2021-09-09 298 0

Өмнөговь аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж, есдүгээр сарын 13-ны өглөө 06.00 цагаас 24-ний 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болсон байна.

Ингэхдээ дараах зохицуулалтыг хийх аж.

Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.
Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.
Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.
Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК.системээр зөвшөөрөл өгнө.
Харьяалалын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.
Нэг дор 5-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх журмыг мөрдөх юм байна.

Холбоотой мэдээ