Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,963 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болж байна.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 240,042 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд:
- 1,383 нь нийслэл хотод,
- 2,580 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 3,560 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 976 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй