III дахь тунг ямар вакцинаар хийх вэ?

2021-09-07 43 0

Манай улс АвстраЗенека болон Фпайзер вакцинаар гурав дахь тунгийн тарилгыг хийж буй. Тухайлбал, АстраЗенека вакцины дараа гурав дахь тунг Фпайзер хийх, Фпайзер вакцины дараа АстраЗенека хийж байгаа аж. ХӨСҮТ-ийнхний хийсэн судалгаагаар АстраЗенекагийн дараа Фпайзер хийх нь хамгийн өндөр дархлаа тогтоож байгаа үр дүн гарсан байна. Гэхдээ тун иргэний өөрийнх нь хүсэлтээр буюу сайн дурын үндсэн дээр хийж байгаа юм. Манай улсын иргэдийн дийлэнх нь Хятадад үйлдвэрлэсэн Вероселл вакциныг хийлгэсэн. Гэхдээ Вероселлын хоёр тун тариулсан иргэдэд III тунг ямар вакцинаар хийх талаар нарийвчилсан судалгаа одоогоор байхгүй байна. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсэх юм бол гурав дахь тунг Вероселлоор хийх боломжтой бөгөөд вакцины татан авалт хангалттай хэмжээнд байгаа аж.

Дэлхийн улс орнуудаас Израиль улс хүн амдаа Фпайзер вакцинаар гурав дахь тунг хийж байгаа бөгөөд Фпайзер вакцины гурав дах тун дельта хувилбараас 86 хувь хүртэл хамгаалж байгаа судалгааны үр дүнг танилцуулсан.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ