С.Жавхлан: Би АН-аас гарч байна, уран бүтээлээ үргэлжлүүлэх олон төсөл хөтөлбөрүүд байна

2021-09-03 142 0

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, гарч байгаагаа хэллээ.

Тэрээр “Ардчилсан нам дотооддоо маш их хэрүүл уруул, тэмцэлтэй байна. Хэрүүлтэй айлд хүн тогтох аргагүй. Ийм айлаас зөв шийдвэр, шийдэл гарахгүй. Хэрүүлийн бузар гэж юу байдаг билээ дээ. Ийм учраас Ардчилсан нам миний зан зарчимд нийцэхгүй, ард түмний төлөө гэх сэтгэл гарахад хэцүү гэх дүгнэлтээр Ардчилсан намаас гарч байгаагаа зарлаж байна. Цаашаа өв соёлоо хамгаалах, уран бүтээлээ үргэлжлүүлэх зэрэг олон төсөл хөтөлбөрүүд байна. Үүндээ төвлөрөх болно” гэлээ.

 

Л.Баяр

Холбоотой мэдээ