Э.Содномпилжээ: Ээж минь хараад ямар их баярлаж байгаа болоо, энэ медалиа ард түмэндээ зориулж байна

2021-08-31 148 0

“Токио 2020” паралимпийн наадмын хүндийг өргөлтийн 107 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ 245 кг захиалж амжилттай өргөснөөр алтан медалийн болзол хангасан билээ. Тэрээр тэмцээний дараа өөрийн цахим хуудсаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрээр “Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та яг одоо ямар их баярлаж байгаа болоо” гэлээ.

Э.Содномпилжээ пара хүндийг өргөлтийн 107 кг-ийн жинд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд дэлхийн хошой аварга, 2016 оны Рио-гийн зуны паралимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын хүндийг өргөлтийн анхны тамирчин юм.

Л.Баяр

Холбоотой мэдээ