ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг гадаадад сургана

2021-08-30 158 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө оюутнуудад тэтгэлэг зарлах тухай тусгасан. Энэ хүрээнд хоёр зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Тус зарлигт “Монгол Улсын иргэнийг дэлхийд өрсөлдөх чадварын нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын сурч боловсроход дэмжлэг олгох зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг гаргаж байна.

Мөн энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрээр “ЭЕШ-ын математик, гадаад хэлний шалгалтаар хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг сонгон авч нэгдүгээр курсэд суралцуулангаа олон улсын сургуулийн нэг жилийн бэлтгэл хөтөлбөрөөр сургаад ирэх жил хэлний шалгалтад тэнцсэн 50 гаруй хүүхдийг дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах, үлдсэн 450 хүүхдийг гадаадын их дээд сургуульд суралцуулах боломж олгож байна.

Энэ хөтөлбөр БЗС-аар дамжиж хэрэгжинэ. Үндсэндээ жил бүр 504 оюутан шалгаруулж, 2100 оюутан сургах юм.

Дэлхийн олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдийг жил бүр урамшуулах гэж байна. Монголчууд оюуны чадавхиараа эхний 10-т ордог. Энэхүү зарлигуудын хэрэгжилтэд жил бүр хоёр тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, бэлтгэлийг нь хангана” гэлээ.

Холбоотой мэдээ