Боловсрол шинжлэх ухааны яамнаас сургуулиудыг 5 хоног танхимаар 9 хоног цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргаад байгаа.
Тэгвэл сумдын сургуулиудыг 100 хувь танхимаар хичээллүүлэх бодлого барьж байгаа аж. Учир нь сумдын сургуулиудын анги дүүргэлт нийслэл, аймгийн сургуулиудаас бага байдаг учраас 100 хувь танхимаар хичээллүүлэхэд эрсдэл багатай гэж үзэж байгаа аж. Ингэхдээ сумдын сургуулиудыг анги хооронд хүүхдүүдийг холихгүй, давхар хэсч хичээллүүлэхгүй гэх мэт халдвар хамгааллын дэглэм баримтлаг бөгөөд Эрүүл мэндийн яам зааварчилгаа боловсруулан сумдын сургуулиудад хүргүүлжээ.
Гэхдээ халдварын тохиолдол их бүртгэгдэж байгаа сумд аймаг, нийслэлтэй адил 5:9 гэсэн зарчмаар хичээллэх бөгөөд тухайн сумын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэр гаргаад явах аж.
Энэ талаар БШУ-ны яамнаас тодруулахад “Яамнаас сумдын сургуулиудыг 100 тахимаар хичээллүүлэх чиглэл барьж байгаа. Улсын хэмжээнд ногоон бүс байгаа сум бараг байхгүй. Харин өмнө нь халдвар илрээд одоо халдварын тохиолдол илрэхгүй байгаа сумд бол бий. Тиймээс өдөрт бага хэмжээний халдвар илэрч байгаа сумдын сургуулиудыг ч танхимаар хичээллэнэ. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй” гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй